“АРА мастер кросс” уралдаанд залуучуудын ангилалд 22 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс есөн тамирчин хэсгийн шатнаас шалгарч, гурав нь финалд өрсөлдсөн. Тэднээс хоёр тамирчин “Топ 10”- т бариалж өндөр амжилт үзүүлжээ. Энэ онд болсон тэмцээнд оролцсон клубүүдээс чансааны оноогоор тус кросс уралдааны дараа эхний гурван байрт жагссан клубийнхний араас “Зэв”-ийнхэн нэхэж буй. Монголын авто мастеруудын холбооны улсын аваргын оноо олгох цуврал долоон уралдааны дараах байдлаар шилдэг 20 тамирчин чансааг тэргүүлж байна. Энэ удаа “АРА мастер кросс”-т түрүүлсэн 35 дугаартай Х.Улам-Өрнөх аварга 15 байр урагшилж, эхний 10-аас долоод жагсав.
Тунгалаг тамирын хөндийд хоёр дахь удаагаа тэргүүлсэн түүний ард 68 дугаартай Ш.Гомбодорж дэд байрт шалгарсан. Харин тэдний араас шил дарж, III байрт орсон “Аваргууд” клубийн Ц.Дашням гайхалтай амжилт үзүүлж, олны анхаарал татсан юм. Авто спортын “акулууд”-тай өрсөлдөхөөр өнцөг булан бүрээс цугласан 65 тамирчин хурд сориход залуучуудын ангиллаас Э.Пүрэвбаяр эн тэнцүүхэн уралдаж, IV байр эзэлжээ. Тэрбээр уралдааны туршид өөрийн туршлага, тактикийг оновчтой ашиглан, замын саад тотгорыг даван туулж, шилдгүүдийн эгнээнд багтав. Дараагийн цувралыг 55 дугаартай Д.Батсайхан агсны нэрэмжит болгож, “Бордоон Бат мастер кросс 2026” уралдааныг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд энэ сарын 22-нд зохион байгуулах нь.