Улаанбаатарт ужгирсан газрын наймааг шинэ зохицуулалтаар цэгцэлж чадах уу
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэд нийслэлд 0.07, аймгийн төвд 0.35, сумын төв, тосгонд 0.5 хүртэлх га газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй. Мөн нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто зам дагуух хэсэгт 0.07 га газар авах боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд өдгөө үүний дагуу газраа өмчилсөн 205 мянга орчим иргэн бий гэнэ. Тэдэнд олгосон нийт талбайн хэмжээ нь 11 орчим мянган га. Нийслэлийн удирдлагууд сүүлийн жилүүдэд, тодруулбал, 2018 оноос хойш энэ тоо (өмчлөлийн зориулалтаар олгосон газрын хэмжээ)-г тогтвортой, “хөдөлгөөнгүй” байлгах бодлого баримталж иржээ. Харин цаашид хууль, эрх зүйн хүрээнд хязгаарлалт тогтоох замаар илүү хатуу чанд хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх нь.
2023-11-01
Арван сарын хугацаанд 50 сая тонн нүүрс тээвэрлэжээ
БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор нийт 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувь өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, нүүрс 50 сая тонн, газрын тос 428, зэсийн баяжмал 535, төмрийн хүдэр 142 мянган.тонн, жонш 973 тонн тээвэрлэжээ.
2023-11-01
Б.Эрдэнэбулган: Айл өрхүүдийн цахилгааны тарифыг өнөөдрөөс хөнгөлж эхэлнэ
Монголын өвөл хахир хатуу, дээр нь хүйтний улиралд гал түлж, утаа “үйлдвэрлэх” нь хүн ам хавдраар өвчлөх гол суурь шалтгаан болоод буй. Тиймээс төр засаг өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны үнийг тэглэх бодлого хэрэгжүүлдэг. Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулганаас энэ талаар тодрууллаа.
2023-11-01
АМГТГ: Шатахууны гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах чиглэл өгчээ
2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээсэн. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж тогтворжоогүй байна.
2023-10-31
Эрдэнэтийн-Овоо ордод 0.4-3 хувийн зэсийн агуулгатай хүдрийн шинэ үе илрүүллээ
Мөн хуучин хийж байсан хайгуулын үр дүнг баталгаажуулж, магадлалтай болон баталгаатай зэрэглэлийн нөөцийг бүртгэх боломж бүрдүүлснийг дээрх үйлдвэрээс мэдээллээ. Мөн ордуудын хил, хүрээ заагийг тогтоох захын цооног төлөвлөх, газрын гүн дэх хүдрийн шинж чанарыг мэдэх боломжтой болсон байна. Эрдэнэтийн-Овоо ордыг 60-70 жилийн нөөцтэй хэмээдэг ч ашиглах боломжтой хүдрийн хэмжээг ТЭЗҮ-ээр тодорхойлох аж. Тиймээс ТЭЗҮ-ийг нь хөндлөнгийн, мэргэжлийн компаниар хийлгэх ажлыг мөн эхлүүлсэн бөгөөд ирэх жил 20 мянган тууш метр өрөмдөх гэнэ.
2023-10-31
2024 оны сонгуулийн зардалд 72.2 тэрбум төгрөг зарцуулна
2024 онд Улсын Их Хурлын болон Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгажээ.
2023-10-31
Олон улсын уул уурхайн чуулга уулзалт Сидней хотод болно
IMARC 2023 Олон улсын уул уурхайн чуулга уулзалт Австрали улсын Сидней хотод аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд болно. Энэхүү чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний уул уурхайн ассациац болон уул уурхайн компаниуд оролцохоор Австрали улсыг зориод байна.
2023-10-30
Унци алтны ханш 2000 ам.доллар давав
Томоохон хэрэглэгч Энэтхэгт өмнөх долоо хоногт фестиваль болсонтой холбоотойгоор алтны худалдан авалт нэмэгдсэн нь ханшид мөн нөлөөлсөн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурал энэ долоо хоногт болох бөгөөд ямар шийдвэр гаргахыг хөрөнгө оруулагчид хүлээж буй аж. Баасан гарагт үнэт металлын спот ханш өнгөрсөн тавдугаар сарын дундаас хойш байгаагүй өндөр буюу 1.2 хувиар дээшилснээр унци нь 2009 ам.доллартой тэнцсэн юм. Палестины ХАМАС бүлэглэл Израил руу энэ сарын 7-нд довтолсноос хойш унци алтны үнэ 8.5 гаруй хувиар(150 ам.доллар) нэмэгдсэнийг “Reuters” уламжиллаа.
2023-10-30
МХБ-ээр 185 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ
"Монголын хөрөнгийн бирж" ХК нь аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа, найман удаагийн нүүрс, найман удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулжээ.
2023-10-30
Монголбанкны эх үүсвэрээр 552.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Өнгөрөгч долдугаар сараас зогсоод байсан ипотекийн зээлийг есдүгээр сараас эхлэн Монголбанк өөрийн эх үүсвэрээр үргэлжлүүлэн олгохоор болсон. Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ. Үүнээс Улаанбаатарын 3332 өрхөд 398.7, орон нутгийн 1934 өрхөд 153.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
2023-10-30
“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилжээ
Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Улмаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон билээ. Дээрх онцгой дэглэмийн хугацаа дууссан тул тус компанийн ТУЗ хуралдаж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой”-н Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилсныг өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав, тээврийг 3.5, орлогыг 3.6, борлуулалтыг 3.9 дахин өсгөж улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн гэв.
2023-10-30