Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

ХААН Банкны Киоск машинаас тоон гарын үсэг авах боломжтой боллоо

ХААН Банк төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих, идэвхжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор орон даяар байрлах 400 гаруй Киоск машинаараа дамжуулан тоон гарын үсэг олгож эхэллээ. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд өмнө нь үүнийг УБЕГ-ын харьяа бүртгэлийн төвүүд болон төрийн үйлчилгээний Киоск машинаар дамжуулан олгодог байсан бол иргэд өөрт ойр байрлах ХААН Банкны Киоск машинаас тоон гарын үсэг авах боломжтой болж буй.
2024-01-16

Цагаан идээний үнэ өсжээ

Сар шинийн баяр хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базааж эхлэхтэй зэрэгцэн цагаан идээний үнэ өсжээ. Тухайлбал, зах, худалдааны төвүүдэд ааруулын үнэ кг нь 65 000 төгрөгөөс дээш байгаа аж.
2024-01-16

“Та и-баримтаа авахаа мартуузай”

“Metromall” худалдааны төвд байрладаг “Сооl kids” хүүхдийн хувцасны дэлгүүр үйлчлүүлэгчдээ зориулан“Та и-баримтаа авахаа мартуузай” гэсэн бичигтэй самбар байршуулжээ. Ингэснээр худалдагч НӨАТын баримт өгөхөө мартсан бол үйлчлүүлэгч түүнийг сануулах нь. “Сооl kids” дэлгүүрийн энэ хүү санаачилгыг нь бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэрлэл үзүүлэхээр хэмээн сайшааж болно
2024-01-16

Гадаад худалдааны бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
2024-01-16

Бүх төрлийн тээврийн орлого 52 хувиар өсөв

Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ 41.5 сая тонн буюу 68.2 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнд ачаа тээврээр тээсэн бараа, бүтээгдэхүүн 36.9 (2.1 дахин), төмөр замаар тээвэрлэсэн нь 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
2024-01-16

ЮнионПэй картаа уншуулаад “iPhone 15 Pro” гар утасны эзэн болоорой

Энэхүү урамшуулалт аяны хугацаанд нэг харилцагч нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой юм.  Харин байгууллагын ЮнионПэй карт нь энэхүү урамшуулалд хамрагдах боломжгүйг анхаарна уу. 2024 оны 2-р сарын 23-ны өдөр тохирлын эрхтэй харилцагчдаас “iPhone 15 Pro” загварын гар утасны эздийг ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Та тохирлын эрхээ шалгахдаа ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараасаа 131917 руу tokhirol эсвэл tohirol гэж бичээрэй.
2024-01-15

Эрчим хүчний хэрэглээний 82 хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангана

Австрали улс 2030 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 82 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Сүүлийн 5 жилд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 16.9 хувиар нэмэгдүүлжээ. Өнөөдрийн байдлаар дээрх зорилт 40 орчим хувьтай байна.
2024-01-15

АНУ-аас нийлүүлж буй хоёр зүтгүүрийг ирэх сард авчрах нь

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд АНУ-ын “Progress rail a caterpillar” компаниас SD70Ace/LW-401 серийн өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүрийг манайд анх удаа нийлүүлэхээр болсон. Одоогоор эхний хоёр зүтгүүрийг Номхон далайгаар тээвэрлэж буй бөгөөд ирэх сард БНХАУ-ын Тяньжины боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд авчрахаар төлөвлөж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ
2024-01-15

АХБ-тай 168.2 сая ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурав

Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны (АХБ) суурин төлөөлөгч нар “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн I үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28 саяын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутагт хүн амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэх, хот, хөдөөгийн дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдүүлэхийг зорьж буй аж
2024-01-15

Агаарын геофизикийн судалгааны ажлын тендер зарлах нь

Британийн төрийн өмчит, геологи, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “International geoscience services” (IGS) компанийн төлөөлөл манайд ирж, УУХҮЯ-нд ажиллаж байгаа гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд шинээр хэрэгжүүлэх, агаарын геофизикийн судалгааны ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлахаар төлөвлөж, бэлтгэл хангаж буй аж. Уг тендерийн баримт бичгийг боловсруулахад IGS компани Монгол Улс дахь ИБУИНХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр үнэ төлбөргүйгээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ
2024-01-15

Хөрөнгийн биржээр 7.4 их наяд төгрөгийн нүүрс арилжжээ

Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулсан юм. Дээрх хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.
2024-01-15

Давосын чуулга уулзалтаар геополитик, дэлхий дахины аюулгүй байдлын сэдвийг хөндөнө

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өнөөдөр эхэлж, нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. "Итгэлцлийг сэргээх нь" уриан дор тус чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүд нь хуваагдсан дэлхий дахины аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах, түүнчлэн хиймэл оюун ухааны эрсдэл, боломжуудын тухай ярилцах юм.
2024-01-15

Бөөрөлжүүлтийн цахилгаан станц аравдугаар сараас Улаанбаатарт 150 мВт эрчим хүч нийлүүлнэ

Төслийн сүүлийн хоёр шат 2026, 2027 онд хэрэгжих бөгөөд үйл явц төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа
2024-01-13

АНУ-аас өндөр хүчин чадалтай зүтгүүрүүд Монгол Улс руу тээвэрлэгдлээ

Эхний хоёр зүтгүүр өнөөдрийн байдлаар Номхон далайд тээвэрлэгдэж байгаа бөгөөд 2 дугаар сард БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүдээр дамжин
2024-01-13

Парисын олимп үзэх эхний гурван харилцагч батламжаа гардан авлаа

2023 оны 10-р сарын 15-наас 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд аяны болзол ханган тохирлын эрх авсан оролцогчдоос өнгөрсөн лхагва гарагт ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар дараах гурван харилцагчийг шууд дамжуулан тодруулсан юм.
2024-01-12

 Инфляцын түвшин 7.9 хувь гарчээ

 Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны арванхоёрдугаар сард өнгөрсөн жилийнхээ мөн үеийнхээс 7.9, өмнөх сараасаа 0.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улаанбаатар хотод арванхоёрдугаар сард барааны бүлгийн үнэ 8.4, үйлчилгээнийх 9.4, хүнснийх 12.4, хүнсний бус бүлгийнх 7.2 хувиар өссөн нь хамгийн өндөр байжээ. 
2024-01-12

 Хог шатааж, эрчим хүч гаргах ажил хоосон мөрөөдөл болов

Тэр дундаа байгаль, цаг уурын өөрчлөлтөд илүү эрчимтэй нэрвэгдэж буй, үйлдвэржилт, хүн амын төвлөрлөөс үүдэлтэйгээр экологид их хэмжээний дарамт учруулж байгаа орнуудад энэ чиглэлээр онцгой идэвх санаачилгатай ажиллах үүрэг, хариуцлага ногдсон.
2024-01-12

 Улаанбаатарын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц байршуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайд нарт танилцуулав. Тус төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгалаа. Манай улсад өнгөрсөн сарын байдлаар цахилгаан тээврийн 1061 хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30 мянгад хүргэж, хэрэглээг нь нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Иймд Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц байршуулахаар төлөвлөжээ.
2024-01-11