Мухардсан эрэл буюу үгүйлэгдсэн стандарт
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг эзэлж буй гэр хорооллын бүсэд нийслэлийнхний талаас илүү хувь буюу 245 мянга гаруй өрх амьдарч байгааг албаны эх сурвалжуудад дурджээ. Тэдгээр айл өрхийн амьдардаг орчин инженерийн дэд бүтэцгүй гэхээр энэ хот хэчнээн модон жорлонтойг илтгэнэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн ам, орон сууцын тооллогын 2020 оны дүн бүртгэлд тэмдэглэснээр хотод маань цэвэрлэх байгууламж болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн тоо 207 000.
Уржигдар 10 цаг 01 мин
18 тэрбум төгрөг “залгисан” ЭМДЕГ-ынхан хариуцлагаас мултрах учиргүй
Сүүлийн үед эрх баригчид эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас ижил эх үүсвэрийн буюу нэг үйлдвэрээс чанартай эм хямд үнээр худалдан авч, ард иргэдээ “халамжлах” нэрээр даатгалын хэдэн арван тэрбум төгрөгөөр “тоглодог” болов. Үүний нэг тод жишээ нь “Новартис аксесс” хөтөлбөр юм.
2026-09-18
“Гарал үүсэл”-ээрээ гадуурхагдсан хүүхдүүд
Би 6-15 насны дөрвөн хүүхэдтэй. Энэ намар хамгийн бага минь нэгдүгээр ангид элссэн. Хүүхдүүдээ өндөр боловсролтой болгох нь нөхөр бид хоёрын зорилго. Зөв хүмүүжүүлж, Монголдоо хэрэгтэй мэргэжил эзэмшүүлэх сэн гэж хүсдэг. Тиймээс хүүхдээ найман настайд нь нэгдүгээр ангид оруулахыг зөвшөөрөхгүй. Үеийнхэн нь зургаан настайдаа сургуульд орж байхад малчны хүүхэд яагаад хоёр жилээр хойш сууна гэж.
2026-09-18
“Тэрбум мод” тэнгэрт үлдэх үү
Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний өдөр тутмын ахуй амьжиргаа, амь нас, эрүүл мэндэд шууд заналхийлэл учруулж буй цөлжилт, шар шороон шуурганы аюулыг намжаах томоохон амлалтыг одоогоос таван жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлсэн нь есөн жилийн хугацаанд тэрбумаас давсан хэмжээний мод тарих байв. Байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулах амбицтайгаар хүлээсэн энэхүү үүрэг, амлалтын хэрэгжилтийг олон улсад тайлагнаж, үнэлүүлж дүгнүүлэхэд дөрөв хүрэхгүй жил үлдлээ.
2026-09-18
Үе үеийн Ерөнхийлөгчийн үлдээсэн өв
Монгол Улс 1992 онд шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталж, үүний дагуу Ерөнхийлөгчөө сонгосоор 34 жил улирчээ. Энэ хугацаанд бид найман удаа сонгууль явуулж, П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх хэмээх Ерөнхийлөгчтэй байв. Тэгвэл тэд эх орондоо ямар өв үлдээв, бүх ард түмний саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтны үүргээ хэрхэн биелүүлсэн бол.
2026-09-18
Монголд хийж буй зүрх, судасны мэс заслын 40 орчим хувь нь хүүхдийнх байна
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)- ийнхэн “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг энэ сарын 7-13-нд зохион байгуулсан билээ. Зүрхний төрөлхийн эмгэг, гажгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой энэхүү аянд 302 хүүхэд хамрагдсан байна. Тодруулбал, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдсан эдгээр хүүхдийн 142 нь зүрхний эмчийн байнгын хяналтад байх шаардлагатайг илрүүлж, тусламж үзүүлжээ. Харин УГТЭ-ийн зүрхний мэс заслын эмч нар дөрвөн хүүхдэд нэн яаралтай хагалгаа хийж, амийг нь аварсан байна.
2026-09-17
Мэдээгүйжүүлгийн фентанил тариа тасарч, төлөвлөгөөт мэс заслууд зогсоход хүрчээ
Улс, аймаг, дүүргийн Нэгдсэн болон төв эмнэлгүүдэд ерөнхий унтуулгын үед хэрэглэдэг мэдээгүйжүүлгийн фентанил тариа тасарч, төлөвлөгөөт мэс заслууд хойшлоод байгаа талаар эмч нар мэдээлж эхэллээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор энэ талаар анх шүгэл үлээж, хагалгааны дараалал ихээр үүссэнийг нийгмийн сүлжээнд бичсэн байв. Улмаар III шатлалын эмнэлгүүдэд ч нөхцөл байдал ижил, тариаг хангалттай хэмжээнд өгөхгүй, нөөц тасалдсанаас төлөвлөгөөт мэс заслууд зогсоход хүрснийг ч хэлж буй юм.
2026-09-17
Хүнс “хувьсаж”, хүмүүс эрүүлжинэ гэсэн юу болов
Ёжтой нэгэн эр “Богд уулын бэлд амсхийхдээ би Монголд үйлдвэрлэсэн кофе уун, хиам, бяслаг, өргөст хэмхтэй талх идэж байгаа нь Эрээнд, үгүй юм гэхэд урд хөршийн хаа нэгтээ амьдран суугаа хятад айлд орлого оруулж буй хэрэг. Яагаад гэвэл миний өмсөж, идэж буй бүх зүйл импортынх бөгөөд дийлэнхийг нь урд хөршөөс нийлүүлдэг.
2026-09-17
Н.Учралыг ацан шалаанд оруулж буй “30-ийн бүлэг” ба АН-ынхны тоглолт
МАН-ынхан хоорондоо 38:30-аараа талцаж, Төрийн ордонд тал талд хэвлэлийн бага хурал хийн, ярилцлага өгч байсан үе давтагдаж эхэлжээ. Тэд хоёр сар үргэлжилсэн түүхэн талцалдаа цэг тавихаар эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, Н.Учралыг намын даргаар сонгон, хоёр бүлэглэлээсээ Засгийн газарт багтаасан нь түр зуурын л хэрэг байж.
2026-09-16
Сурах “зам” нь бартаатай ч хичээж буй монгол сурагчид
“Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Амжилт гаргахын тулд эцэг, эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй” хэмээх зөвлөмжийг Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу “ПИСА2025” бидэнд өгөв. Анхаарал татсан өөр нэг зүйл нь нийгэм, эдийн засгийн доод бүлгийн суралцагчдын 13 хувь нь байгалийн ухааны гүйцэтгэлийн хамгийн дээд түвшинд үнэлэгдсэн явдал.
2026-09-15
Лифтчний ажлыг жижүүр, үйлчлэгч нар л хийж байна
Улсын нийслэл Улаанбаатар өдөр ирэх тусам өндөр барилга, орон сууцын хороолол, хотхоноор хүрээгээ тэлсээр байна. Гэвч барилга, байгууламж эрчимтэй нэмэгдэхийн хэрээр түүний “зүрх” нь болсон цахилгаан шатны засвар, үйлчилгээ, аюулгүй ажиллагааг хариуцах хүний нөөц хомсдож, лифтчин гэх мэргэжил үндсэндээ үгүй болоод уджээ.
2026-09-14
Эрчүүд ч илчлэх эрхтэй
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн нийгэмд адлагдсан эрэгтэйчүүд өөрсдөө хохирогч байсан тухайгаа ярьж, ил гарч ирэх боллоо. Нэгэн дуучин залууг үсдэж буй эмэгтэйн бичлэг цахим орчинд олон нийтийг талцуулсан юм. Хэрэв хүний биед гэмтэл учруулсан бол хууль хяналтын байгууллагынхан тогтоох биз.
2026-09-11
1.5 их наяд төгрөгөөр нисэх буудал өргөтгөнө гэв үү
Манай улс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАИКА)ын 65.6 тэрбум иен буюу тухайн үеийн ханшаар 570-600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж, 2021 оны долоодугаар сард ашиглалтад оруулсан билээ. Үндсэндээ бид Хөшигийн хөндийд барьсан нисэх онгоцны буудлаа ашиглаад таван жил гаруй л болж буй. Олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлийнхээ гуравны нэгийг нь ч төлөөгүй байна.
2026-09-11
Өндөр ургац авах өөдрөг төсөөлөлтэй байна
Уулын бэл, тал, хөндийг дүүргэн боловсорч буй тариа шаргалтан халиурч эхэлсэн намар цаг. Тариан талбайн ойролцоо трактор, комбайнаа байршуулж хэзээ мөдгүй тариа, ногоогоо хураахаар бэлтгэлээ хангах нь тариаланч. Өдгөө бол зарим бүс нутагт, хэзээнээс ургац хураах талаар ярилцаж, ажиглаж, цаг агаарын урьдчилсан төлөвийг харзнан, буудайн түрүү доош бага зэрэг бөхийж, үр нь хатуувтар атлаа чийгшил нь зохих хэмжээнд хүрсэн, эсэхийг нягтлан байх, их ажлын өмнөх нам гүм үе, есдүгээр сарын эхний 10 хоног.
2026-09-10
Бүрэлдэхүүнээр нь огцруулах уу, шүд сугалах уу
УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн явц, уур амьсгалаас харахад сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах байр сууриа хадгалж, МАН доторх Л.Оюун-Эрдэнийн талынхан ч хөдөлгөөнд нэгдэх дүр зураг анзаарагдана. Сөрөг хүчнийхэн хаврын чуулганы төгсгөлд л Н.Учралд хариуцлага тооцохоо мэдэгдэж, намын даргынхаа албан бланкан дээр гарын үсэг цуглуулсан. Тэд ээлжит чуулганаар уг саналаа албан ёсоор өргөн барих аж.
2026-09-10
Төрийн албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг ганц хуудас цаасаар тодорхойлохгүй
Манай улсад төрийн албанд ажиллах хүсэлтэй иргэнээс шаардах баримт бичгийн нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт юм. Түүний хүчинтэй хугацааг саяхан сунгасан явдал нь өнгөц харвал техникийн шинжтэй шинэчлэл мэт. Гэвч энэхүү жижиг өөрчлөлт нь төрийн албанд хүнийг хэрхэн сонгодог, албан хаагчийн сэтгэл зүйн эрүүл мэндийг ажилд орсноос нь хойш ямар шалгуураар хянадаг, хамгийн гол нь эрх мэдэлтэй, хүч хэрэглэх боломжтой албан тушаалтны зан үйлийн эрсдэлийг илрүүлдэг, эсэх нь илүү том асуудал дагуулаад буй юм.
2026-09-09
Сургуулийн газрыг өөр зориулалтаар эзэмшүүлэхийг хориглосон атал шүүх үл ойшоов
Баян-Өлгий аймгийн төв дэх, монгол хэлээр хичээллэдэг II сургуулийн газрын маргаан олон жил өрнөж байна. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит тус сургуулийн эзэмшил газраас Баян-Өлгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан С.Шүкирхан нь хумслан охин Ш.Маржангүлийнхээ төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн байдаг. Тодруулбал, 2011 онд төрийн байгууллагуудын газрын тооллого зохион байгуулахад дээрх ерөнхий боловсролын сургуулийн газар 16 552 ам метр байсныг 16 000 болгон хасжээ.
2026-09-08