Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

Азийн өвлийн наадамд оролцох багийн ахлагчаар Б.Жавхланг томилов

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Парис-2024” зуны олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Мөн ирэх жилийн хоёрдугаар сарын 7-14- нд өмнөд хөршийн Харбин хотод болох Азийн өвлийн IX наадамд оролцох манай баг тамирчдын ахлагчаар Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томилжээ. Тэгвэл “Милан, Кортина 2026” өвлийн XXV олимпын наадамд өрсөлдөх багийн ахлагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ажиллахаар болло
2024-07-18

П.Энхманлай, Ц.Баттулга нар Францыг зорино

“Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох тамирчдын нэр тодорчээ. Пара хөнгөн атлетикийн ОУХМ П.Энхманлай нь “Парис-2024” зуны паралимпийн наадмын T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд эх орноо төлөөлж оролцоно. Тэрбээр “Токио-2020” зуны паралимпийн XVI наадамд өрсөлдөж байв. Түүнээс гадна ОУХМ Ц.Баттулга F-40 ангиллын бөөрөнцгийн төрөлд оролцох юм. Тэрбээр өнгөрсөн жил Азийн зуны спортын “Ханжоу-2022” наадмаас тухайн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ
2024-07-18

Буудлагын тамирчид бүх дасгалдаа өрсөлдөхөөр болжээ

“Парис-2024” зуны олимпын наадмын буудлагын төрөлд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ныхон дутуу бөглөж явуулснаас үүдэн О.Есүгэн, Н.Баяраа нарын эрх зөрчигдсөн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тодруулбал, тэд буудлагын 50 метрийн 3х20 дасгалд “Парис-2024” олимпод оролцох эрхээ авсан
2024-07-18

“Буудлагын холбооныхны ирүүлсэн мэдүүлгийг л бид баталгаажуулсан”

“Парис-2024” зуны олимпын наадмын буудлагын төрөлд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ныхон дутуу бөглөж явуулсан гэх шүүмжлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Буудлагын тамирчин О.Есүгэн анх цахим орчинд энэ талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн миний бие 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний50 метрийн 3х20 дасгалд оролцож, “Парис-2024” олимпод өрсөлдөх эрхээ авсан
2024-07-17

Олимпын наадмын Монголын багийн ахлагчаар сайд Ч.Номин ажиллахаар болов

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Хурлаар "Парис 2024" Олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцэв.
2024-07-16

Монголын шигшээ багийнхантай олимп, дэлхийн аваргууд бэлтгэл базааж байна

Токиогийн олимпын аварга, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт, Ази тивийн хошой аварга Японы чөлөөт бөхийн тамирчин Такүто Отогүро, “Афин-2004” зуны олимпын наадмын хүрэл медальт дасгалжуулагч Иноүэ Кэнжи, Кэйсүкэ Отогүро нарын хамтаар манай улсад өнгөрсөн амралтын өдөр иржээ. Тэд Монголын чөлөөт бөхийн олимпын шигшээ багийн бэлтгэлд оролцож буй юм. Такүто Отогүро ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Т.Тулгын гол өрсөлдөгчдийн нэг
2024-07-08

“ПАРИС-2024” олимпын наадамд оролцох тамирчдыг үдэн гаргалаа

Монгол Улсын шигшээ баг тамирчид “Парис-2024” зуны олимпын наадамд есөн спортын төрөлд 33 тамирчин эрхээ аваад буй. Шигшээ баг тамирчдад энэ өдөр “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхийн мандатыг гардуулж, үдэн гаргах ёслолыг МҮОНРТ-ийн 600-ийн студид зохион байгуулав.
2024-07-05

Олимпод оролцох тамирчдад Төрийн далбаа гардуулах ёслол боллоо

Зуны спортын XXXIII  наадам хөшгөө нээхэд 21 хоног үлдлээ. Манай улсаас энэ удаагийн олимпод 33 тамирчин оролцохоор эрхээ авсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардуулах ёслолд оролцлоо.
2024-07-05

ОУХМ Б.Хонгорзул Олимпын наадамд өрсөлдөхөөр боллоо

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх 16 бөхийн квотыг дахин хуваариллаа. ​Учир нь Олон улсын олимпын хороо нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тив, дэлхийн олимпын эрх олгох тэмцээнээс Парисын олимпын наадмын эрх авсан 16 тамирчныг ОХУ, Украйны дайныг дэмжсэн гэх шалтгаанаар олимпод өрсөлдөх боломжгүй хэмээн үзсэн.
2024-06-28

Эгч дүүс Францыг зорих нь

Олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эмэгтэйчүүдийн ангилалд Б.Энххүслэн, эрэгтэйчүүдийнхэд Б.Энхтамир оролцоно. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос Монголд олимпын хоёр эрх олгож, өрсөлдөх тамирчдыг баталгаажуулсан байна. Амжилтынхаа чансаагаар хамгийн өндөр оноотой сэлэгчдийг оролцуулах дүрмийг баримтлан сонгоход Б.Энххүслэн жагсаалтыг тэргүүлжээ. Тэгвэл түүний дүү Б.Энхтамир усанд сэлэлтийн тэмцээнээс цуглуулсан оноогоороо болзол хангаснаар Францад хөл тавих нь.
2024-06-27

Америкийн шилдгүүд Парисыг зорих эрхээ авчээ

АНУ-ын ойрын зайн гүйгч Ш.Ричардсан Южин хотод болж буй олимпын сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, Парисыг зорих эрхээ авлаа. Тэрбээр 100 м-ийн гүйлтэд 10,71 секунд гүйж, энэ улирлын шилдэг амжилтын эзэн болсноор олимпын наадамд анх удаа оролцох гэж буй юм. Энэ жил 24 настай Ш.Ричардсон 2021 оны Токиогийн олимпод оролцох байсан ч сэргээшийн шалгалтад бүдэрснээр боломжгүй болсон билээ. Шакарри 100 м-ийн зайд дэлхийн аварга цолыг эзэмшиж буй юм. 
2024-06-26

“Парис-2024” олимпын наадамд манай 10 жүдоч өрсөлдөнө

“ПАРИС- 2024” зуны олимпын наадам эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн квотыг албан ёсоор баталгаажуулж зарласан. Хамгийн олон тамирчин өрсөлдөх нь эмэгтэйчүүдийн 48 кг аж. Тус жинд 30 тамирчин өрсөлдөнө.
2024-06-26

Ахмад тамирчин Я.Дорж “Алтан-Од” шагналын эзэн болов

Олон улсын “Олимпын өдөр”-өөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд уламжлал болсон баярын үйл ажиллагааг МҮОХ-ны “Бөртэ-Чоно” талбайд зохион байгуулав.
2024-06-24

Ц.Оюунчимэг “Дэлхийн цом”-д найм дахь удаагаа түрүүлжээ

Австралийн Квийнслэнд мужийн Голд-Кост хотод зохион байгуулж буй мастеруудын хүндийг өргөлтийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд манайхаас хоёр эмэгтэй тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна. Гавьяат дасгалжуулагч С.Хөхөө багшийн удирдлагад бэлтгэл базаасан ОУХМ Ц.Оюунчимэг 60-64 насныхны ангилалд +87 кг-ын жинд хүч сорихдоо огцом өргөлтийн төрөлд 49 кг, түлхэлттэй өргөлтийн төрөлд 63 кг, нийлбэр дүнгээр 112 кг-ыг өргөж түрүүллээ. Дээрх тэмцээнд 2013 оноос эхлэн өрсөлдөж, найм дахь удаагаа аваргаар шалгарсан тэрбээр АНУ-д 2019 онд болоход нь 55-аас дээш насныхны +87 кг-д долоо дахь алтан медалиа хүртсэн юм.
2024-06-21

Хөнгөн атлетикийн тамирчидтай уулзав

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчдаас Б.Сэр-Од, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар “Парис-2024” олимпод өрсөлдөх эрх авсан. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар ОУХМ Б.Мөнхзаяа болон дасгалжуулагч Б.Доржпаламыг хүлээн авч уулзав. Б.Мөнхзаяа Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд, Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нар Японд бэлтгэл хийж буй. Тэд Францыг наймдугаар сарын 8-нд зорино.
2024-06-20

Б.Гэрэлмаа, Б.Баттөмөр нар медалийнхаа чанараар хошуулчилж байна

Монголын туялзуур сэлмийн холбоо өнгөрсөн 15 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн УАШТ-ийг 2013- 2019, 2021-2024 онд нийт 11 удаа зохион байгуулжээ. Эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Гэрэлмаа таван алт, нэг мөнгө, хошой хүрэл буюу нийт найман медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Тэгвэл насанд хүрэгчдийн УАШТ-ий дараа эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдсэнээр улсын аварга Б.Амарзаяа хошуучилж эхэлсэн
2024-06-20

Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар Парист хэсгээ ахалж барилдах нь

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Унгарт болсон чөлөөт бөхийн тэмцээний дараа сүүлийн чансааг гаргажээ. Уг чансаагаар Францад хэсэг ахлах бөхчүүдийн нэр тодорно. Чансааны нэг болон дөрөвт жагссан бөхчүүд дээд хэсэгт орж, хагас шигшээ хүртэлх барилдаанд учраа таарахгүй. Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд хүч сорих олимпын эрх гардсан Гавьяат тамирчин Т.Тулга (11 000 оноо) 25 дугаар байрт эрэмбэлэгдэв. 86 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ (18 200) 13 дугаарт жагсаж, 125 кг-д өрсөлдөх Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл энэ удаа дэлхийн чансаанд бичигдсэнгүй.
2024-06-20

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

Дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон, дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Зуны олимпын наадам Франц улсын Парис хотноо 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд болно.
2024-06-17