Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчдаас Б.Сэр-Од, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар “Парис-2024” олимпод өрсөлдөх эрх авсан. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар ОУХМ Б.Мөнхзаяа болон дасгалжуулагч Б.Доржпаламыг хүлээн авч уулзав. Б.Мөнхзаяа Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд, Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нар Японд бэлтгэл хийж буй. Тэд Францыг наймдугаар сарын 8-нд зорино.