Шүүхийн байранд иргэдийн эрх зөрчигдсөөр байна
ливаа эрх зүйт төрийн нэг чухал хэсэг болсон шүүх нь хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг, зорилготой. Гэтэл өнөөдөр манай шүүх, тэдний үйл ажиллагаа явуулдаг байранд хүний эрх алхам тутамд зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Төрийн ордны хойно орших Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх.
20 цаг 51 мин
Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар зэрэг хүний үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлнэ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн өчигдөр 15.00 цагт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосноос гадна өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
2026-03-11
Шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн “Гачуурт” ХХК-ийг торгов
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Эрдэнэбаяр, Ч.Хаш-Эрдэнэ, Б.Энхболд, С.Мөнхболд нарын нэхэмжлэлтэй, “Гацуурт” ХХК, түүний захирал Л.Чинбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээр болсон ч удаа дараа хойшлуулсаар байна.
2026-03-10
Хятадын “Дунюань” ХХК-ийн хувьцааг луйвардсан өмнөд хөршийн иргэдийг шүүхэд шилжүүллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, мал аж ахуй, газар тариалан, самар савлаж зарах, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дунюань” ХХК-ийн хөрөнгийг луйвардсан хэрэгт холбогдсон тус улсын иргэдийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-03-09
Морфин зардаг эмч, өвчтөнүүд, түүнд мансуурагчдад ял оноолоо
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр орон нутгаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм, бэлдмэл худалдан авч Улаанбаатарт борлуулж байсан бүлэглэлийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-03-06
ЭХЗХ-ны зохицуулагч П.Товуудоржийг суллажээ
“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхэд холбогдох хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллагдагчаар татагдсан П.Товуудоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчиллөө.
2026-03-05
Мөрдөн шалгалтад саад учруулж байсан Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлав
УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багтсан баруун бүсээс МАН-ыг төлөөлж сонгогдсон Э.Болормаагийн хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамжийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн гаргалаа.
2026-03-05
Хахууль авсан гэх ажилтнуудын шүүх хурлыг хойшлууллаа
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан Г.Алтанзаяа, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиш нарт холбогдох бусдаас хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр товлоод байсан боловч хойшлууллаа.
2026-03-04
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийг давж заалдах шүүх хэлэлцэж байна
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн уг хэргийг хянан хэлэлцэж буй юм. Дугаар шилжих мөчид хэргийн оролцогчид давж заалдах гомдлоо танилцуулж дуусаагүй байсан агаад өнөөдөр үргэлжилж болзошгүй талаар мэдээлсэн юм.
2026-03-03
Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргажээ
“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын дундаас шалгаж эхлэн, улмаар яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон билээ. Түүнийг цагдан хорьсон хугацаа дуусаж буйтай холбоотойгоор прокурор нь таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж. Шүүгч уг саналыг нь хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч, дахин 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ.
2026-02-27
Засгийн газар шинэ акт гаргахгүй бол “Ачит ихт” ХХК-д давуу байдал үүснэ
Засгийн газар 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ачит ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, эдгээр компанийн хооронд байгуулсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх, овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулахыг холбогдох хүмүүст даалгасан байдаг.
2026-02-26
ХХҮЕГ-ын нягтлан бодогч М.Мэндбаяр төсвийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Мэндбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.
2026-02-25