“Зүсийг нь хувилгасан” мотоцикл хилээр оруулж байгааг хянах газар алга
Урин цаг ирж, хотын гудамжаар чанга, ердийн дуутай, эсвэл дуугүй мотоцикл, суррон, мопед хөлөглөсөн хүүхэд залуус, бүсгүйчүүд хөлхөх нь ихэслээ. Сүүлийн жилүүдэд хотын гудамжаар холхих хоёр дугуйтын тоо эрс өсөж, чопперчид, баик хөлөглөгчид тус тусдаа клуб, бүлгэм байгуулан нэгдэх нь ч нэмэгдсэн. Удахгүй Монгол Улсад мотоцикл хөлөглөгч эмэг¬тэйчүүдийн цугларалт болно. Үүнийг дагаад мотоцикл сонирхогчдын оролцох элдэв арга хэмжээнүүд ч их өрнөх төлөвтэй. Төрийн тэргүүнээсээ эхлээд хоёр дугуйт төмөр хөлөг унаж давхих хоббитой хүмүүс нэмэгдэхийн хэрээр тэдний сонирхолд нийцэх унааг харь орноос импортлох бизнес эрхлэгчид ч олширч байгаа билээ.
2025-04-29
Ураны төслийг эсэргүүцэгчдийн нэг “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захиралд халдав
Монгол, Франц улс хамтран хэрэгжүүлж эхэлж буй уран олборлох төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн удирдлага өчигдөр үүнийг эсэргүүцэгч иргэдийн төлөөлөл болсон 14 хүнтэй 14.00 цагт уулзсан юм. Эсэргүүцэгч иргэд “Нэг аймаг тэр чигтээ хордсон. Олон хүний амь, эрүүл мэнд хохироод байна. Тийм учраас Монголоос зайл” хэмээсэн. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумд “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэгч “Бадрах энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хувьд гуравдагч хөрш гэгдэх оронтой хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдолтой хамгийн том төсөл бол энэ юм. Бид үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд 100 гаруй зөвшөөрөл авсан” хэмээн тайлбарласан.
2025-04-22