УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өчигдөр мэдээлэл хийв. Төрийн нэр хүнд унаж, иргэдийн итгэлийг алдаж буй гэдэг Ерөнхийлөгчийн үгтэй тэрбээр санал нэг байгаа аж. Харин Төрийн тэргүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуу лийн төслийн хэрэгжүүлэх арга замыг дэмжихгүй гэнэ. Энэ талаар тэрбээр “Төр бол зөвхөн парламент биш. Тиймээс би төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж, үзэл баримтлалыг нь боловсруулсан. Томилогдсон болон сонгогдсон төрийн 50 өндөр албан тушаалтанд уг хуулийг хамаатуулж, эрхийг нь хамгаалах, үйл ажиллагаанд хяналт тавих, аливаа хууль зөрчсөн бол хариуцлага тооцох, албан тушаалд байгаа болон буусных нь дараа эрх зүйн хязгаарлалт хийх зохицуулалт оруулсан. Үүнийг баталбал Ерөнхийлөгчийн уриалаад байгаа ёс зүйн хариуцлагыг өөрөөс нь эхлээд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Цэцийн дарга болон гишүүн, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ дарга зэрэг бүх өндөр албан тушаалтнаас нэхэж болно. Төслөө энэ баасан гарагт болох УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна” гэлээ.
С.Уул