Мансуурах гэж эм хэрэглэсний улмаас 13 хүүхэд амиа алдаж, 40 гаруй нь гар, хөлөө тайруулжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг мэдээлэлдээ “Монгол Улсын иргэн гадаадынхантай хамтраад мансууруулах төрлийн бодис оруулан ирж,
борлуулж байна гэх мэдээллийн дагуу шалгаж, сэжигтэй этгээдийг баривчлан цагдан хорьсон.
2025-04-16
Хар жагсаалтад орсон буруугаа бусдаас эрэгч Хятадын компанийн гомдлыг шүүх хэрэгссэнгүй
Төрөөс зарласан тендерт оролцон ямар нэг байдлаар шалгардаг, хийх ажлаа “гурилддаг”, татвар төлөгчдийн мөнгийг авчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй аж ахуйн нэгжүүдийг Сангийн яамнаас хар жагсаалтад оруулдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.9-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэж заасны дагуу Сангийн яамнаас хар жагсаалт гаргаж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг гурван жилийн хугацаагаар бүртгэдэг.
2025-04-16
Мөнгө угаасан орлого болох 16 тэрбум төгрөгийг Б.Үнэнбат, Р.Баатархүү, Х.Бат-Эрдэнэ нараас гаргуулна
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-03-26
Ажлаа ч хийдэг, алдаагаа ч ухамсарладаг Ж.Бат-Эрдэнэ
Гэтэл сүүлийн үед зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Хамаарал бүхий хүнийхээ аж ахуйн нэгжид Богдхан уулын Арцатын аманд газар авч орон сууц бариулсан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь нүүрсний ордыг хятадуудад худалдсан” хэмээн мэдээлэл цацагдаад байна. Хэдийгээр тухайн мэдээллийн төгсгөлд эдгээрийг АТГ-т өгч шалгуулна хэмээсэн ч хуулийн байгууллагаар өдгөө Ж.Бат-Эрдэнэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тохиолдол алга.
2025-03-24
Хадгаламжийн даатгалын корпорацын удирдлага албан тушаалаа урвуулж байна гэв үү
Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн нэг гол гишүүн Хадгаламжийн даатгалын корпорац гэх байгууллага үйл ажиллагаа явуулаад 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. УИХ-аас 2013 оны нэгдүгээр сарын 10-нд баталж, тухайн өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу уг корпорацыг байгуулсан юм.
2025-03-21
Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг дахин цагаатгалаа
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн баасан болон энэ сарын 17-ны даваа гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-03-19
Хүүхдийн эрх зөрчсөн хэмээн “Шинэ монгол” сургуулийг торгов
УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын үүсгэн байгуулсан, Боловсролын сайд П.Наранбаяр удирдах албан тушаалд нь ажиллаж байсан “Шинэ монгол” сургууль хүүхдийн эрх зөрчсөн үйлдэлдээ торгох шийтгэл хүлээжээ.
2025-03-17