А1101 дугаартай Мөрөн-Хатгал чиглэлийн авто замд нийт 6 ширхэг гүүр, 87 ширхэг ус зайлуулах хоолой байдаг аж. Үүнээс 2024 оны долдугаар сарын 20-ны өдрийн үeрээр Мөрөн хот талаас 14 дахь км-т байрлах Хужиртын амны төмөрбетон гүүрийн хайс, хашлага усанд угаагдаж унасан гэмтэл гарсан байна.
Одоогоор тус гүүрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж байна. Бусад гүүрнүүдийн ашиглалт хэвийн.