Лхагва гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Хятадын "Tiktok" аппликейшнийг тус улсад ашиглахыг хориглох хуулийн төслийг батлав.
Хууль тогтоогчид “Tiktok”-ийг эзэмшдэг “ByteDance” компанид тус нийгмийн сүлжээг зургаан сарын дртор борлуулах санал болгосон бөгөөд эс тэгвээс аппликейшнийг АНУ-д хориглож магадгүй юм. Конгресс мөн цаашид аливаа "өрсөлдөгчдийн” хяналтад байдаг “програмуудад" ижил хязгаарлалттай арга хэмжээ авахыг санал болгов.
Дараа нь уг саналыг АНУ-ын Сенатад хэлэлцэх юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг хуулийн төслийг хууль тогтоогчид баталвал гарын үсэг зурна гэж өмнө нь мэдэгдсэн.
Конгресс мөн "TikTok” аппликейшнийг Хятадын тагнуулын хэрэгсэл гэж үзсэн бөгөөд тус компанийг хэд хэдэн удаа сонсголд оруулсан. Хятадын Коммунист Намын (ХКН) албан тушаалтнууд "TikTok"-ийг ашиглаж АНУ-ын хэрэглэгчдийн байршлыг тагнан, нөлөөллийн кампанит ажил явуулах алгоритмыг бүтээж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Төлөөлөгчдийн танхимын мэдэгдсэн байна.
“ByteDance”компанийн хувьд хяналтын багцыг худалдах ажлыг дуусгахын тулд Хятадын албаны хүмүүсээс зөвшөөрөл авах шаардлагатай. Харин Бээжин эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн байна.