Энэтхэгийн Бхубанесвар хотод зохион байгуулж буй ширээний теннисний 28 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах багийн тэмцээнд дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хён Со нарын удирдлагад Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамир¬ чин оролцож байна. Эрэгтэйчүүд эхний тоглолтоо Мальдив улсын багтай өрнүүлж 3:1-ээр хожиж, эмэгтэйчүүд Шри-Ланкын багт 0:3-аар ялагдав. Дараагийн тоглолтод аль аль нь өрсөлдсөн багтаа (Иран, Тайланд) 0:3-ээр хожигдлоо. Өмнөх тэмцээнүүдэд Ази тивээс эхний 12 байрт шалгарсан багт ДАШТ-д оролцох эрх өгдөг байсныг энэ удаа 16 болгон өөрчилжээ. Эрэгтэйчүүд эрхийн төлөөх тоглолтод Малайз, эмэгтэйчүүд Непалыг 3:2, Узбекистаны багийг 3:0-ээр илүүрхэж, 100 дахь удаагийн ДАШТ-д оролцох эрх гардав. Монголчууд 1961 оноос эхлэн дэлхийн тэмцээнд тамирчдаа сойсон түүхтэй. Хоёр жил тутамд зохион байгуулдаг багийн ДАШТ-д манайхан 2017 оноос хойш найман жилийн дараа Английн Лондон хотыг зорихоор боллоо. Сонирхуулахад, БНХАУ-ын Бээжинд энэ сарын 19 хүртэл үргэлжлэх пара аварга шалгаруулах тивийн тэмцээнд улсаа төлөөлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, “Шинэ од” клубийн тамирчин П.Мягмарцогт T4 ангилалд өрсөлдөнө.