Польшийн Варшав хотод эхэлсэн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д канад мэргэжилтэн, ахлах дасгалжуулагч Стив Сирийн удирдлагад оролцож буй Монголын эрэгтэйчүүдийн баг Б хэсэгт АНУ, Латви, Чех, эзэн орны, эмэгтэйчүүд АНУ, Австрали, Испани, Унгарын шигшээтэй хамт багтжээ. Тус тэмцээнд медаль хүртсэн багууд дараагийн шатанд шалгарна. Хэсгийн эхний тоглолтдоо эрэгтэйчүүд Чехийн багийнханд гурван оноо (14:17)-гоор ялагдсан ч дараагийнхад нь эзэн орны тамирчдыг 18:12- оор илүүрхэж, нутагт нь хожив. Өрсөлдөгч багийн гол тоглогчийн алсын зайн шидэлт 2+2 оноо авч, тоог ойртуулсан ч сүүлчийн мөчид Э.Сугар-Очир хожлын оноог багтаа авчирч анхны ялалтаа авсан. Тэд хэсгийн хоёр дахь тоглолтоо Испанийн “La Familia” багийнхантай өрнүүлнэ. Эмэгтэйчүүд эхний тэмцээндээ Австралийн шигшээтэй өрсөлдсөн ч 15:21-ээр хожигдож, дараа нь Испанийн тамирчидтай ана мана тоглон оноог 9:9 болгож тэнцүүлсэн ч шүүгч эсрэг багийн тоглогч шугам гишгэж шидсэнийг анзааралгүй хоёр оноогоор тооцсон. О.Хулан хариуг нь тэр даруй барьсан ч оноо дахин алдаж тоглолтоо өндөрлүүллээ.