Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо албан ёсны хуваарьтаа багтсан дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулсан. “БуянтУхаа” спорт цогцолборт дөрвөн өдөр болсон хоёр дахь цувралд 23 орны 300 гаруй тамирчин хүч сорьж, олимп, тив, дэлхийн аварга,медальтнууд ч оролцсон нь үзэгчдийн анхаарлыг татав. Монголын шигшээ багийн тамирчид нутгийнхаа дэвжээнд хоёр алт, тус бүр таван мөнгө, хүрэл, нийт 12 медальтай өндөрлүүлж, бөхийн хорхойтнуудыг баярлууллаа. Сонгомол бөхийн төрөлд өрсөлдсөн тамирчдаас хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Энэтхэг, Киргиз улсын ард III байрт шалгарсан нь олон улсын түвшинд үзүүлсэн өндөр амжилт байв. Тухайлбал, “Парис-2024” олимпын аварга Магомед Рамазанов, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын мөнгөн медальт Рахман Амузадхалили, 2024 оны дэлхийн аварга Моэ Киёока, өнгөрсөн жилийн ДАШТ-ий алтан медальт Хан Чон Сон, Ази тивийн аварга Сужеет Сужеет нар манай улсад хөл тавьсан нь тэмцээний уур амьсгалыг өрсөлдөөн ихтэй, сонирхолтой болгосон. Өмнө нь зөвхөн зурагтаар хардаг байсан дэлхийн шилдгүүдийн барилдааныг дэргэдээс нь үзэх боломж гарсанд үзэгчид баярлаж буй нь тэмцээний үед ажиглагдсан юм. Тивийн орнуудаас Энэтхэг улс бөхийн гурван төрөлд олон тамирчнаа илгээж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Эхний өдөр сонгомол бөхийн барилдааны 55 кг-ын жинд Монголын багаас ОУХМ М.Даваабанди аваргын төлөө Ираны тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Паям Фарзад Ахмадитай өрсөлдөн мөнгөн медаль зүүснээр өмнөх жилийнхээ амжилтыг ахиулж, шагналын салхи амжилттай хагалсан. Тус жинд хүч үзсэн Туркийн тамирчин Мухаммет Эмин Чакыр хүрэл медальтай нутаг буцав. 97 кг-д оролцсон улсын харцага, ОУХМ Г.Ганхуяг хагас шигшээд Энэтхэгийн бөх, Азийн АШТий мөнгө, хүрэл медальтай Нитешт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Венесуэлийн Хуан Леонардо Диаз Бланког цаг дуусахаас өмнө даралтаар буулган авч, хүрэл медалийн эзэн болсноор “Улаанбаатар опен” тэмцээнд хоёр жил дараалж шагналын тавцанд зогслоо. Хүнд жин болох 130 кг-ын жинд зодоглосон 20 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Намбардагва өмнөд хөршийн Дон Жи Ёныг илүүрхэж, хагас шигшээд Казахстаны Олжас Сырлыбайг 2:1-ээр ялсан юм. Түүнчлэн аваргын төлөө БНСУ-ын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Ким Мин Сеоктой өрсөлдөж 0:8-аар хожигдсоноор мөнгөн медаль гардсан.
Чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь барилдаанд эмэгтэйчүүдээс 53 кг-ын хагас шигшээд Б.Отгонтуяа Японы тамирчин, дэлхийн аварга Мое Киёокатай таарч 4:2-оор ялагдаж, хүрэл медалийнтөлөөНигерийнтамирчин,Африкийн гурван удаагийн аварга Кристиана Толулопе Огунсаньяг хожин хүрэл медальтнуудыг тоог ахиулав. 59 кг-д Энэтхэгийн Неха, БНАСАУын Хон Пёл нар түрүү булаалдахад Неха ялж хошой аварга боллоо. Манайхаас Х.Бо лортуяа медалийн төлөөх барилдаанд Туркийн туршлагатай тамирчин Бедиха Гүнийг даралтаар цэвэр ялж, шагналын буухиаг үргэлжлүүлсэн юм. 68 кг-ын жинд шилдэг дөрөвт тунасан тамирчдаас Э.Дэлгэрмаа хагас шигшээд БНАСАУ-ын тамирчин, Азийн АШТий мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга, Пак Сол Гумаас даагаа нэхэж, тун сонирхолтой барилдаан өрнүүлсний эцэст ялсан. Тэрбээр аваргын төлөө 23 хүртэлх насныхны дэлхийн аварга, ОХУ-ын Элизавета Петлиаковаг 8:2оор илүүрхэж түрүүлснээр Монголын багийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан билээ. 72 кг-ын жинд хүч сорьсон шигшээ багийнхнаас З.Болортунгалаг, Э.Одгэрэл нар хагас шигшээд шалгарсан. З.Болортунгалаг жингийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Азийн дөрвөн удаагийн аварга, ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт Казахстаны Жамила Бакбергеноваг буулган авч, түрүү байрын төлөө Польшийн тамирчин Викториа Холүйтэй барилдан, мөнгөн медаль зүүсэн. Харин Э.Одгэрэл хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд З.Болортунгалагт ялагдсан Казахстаны Жамила Бакбергеноваг хожиж III байр эзэллээ.
Эрэгтэйчүүдээс 70 кг-ын шигшээ наймд оноолт таарсан Гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга, АНУ-ын Кросс Майкл Василевски нар гал гартал барилдаж, үзэгчдийг догдлуулан суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлэв. Энэ удаа Т.Тулга жингийнхээ амаргүй хүчтэнийг 5:4өөр хожсон юм. Америкийн тамирчин шаггүй өрсөлдөгч гэдгээ харуулж, манай бөхөөс барилдааны төгсгөлд дөрвөн оноо салгасан ч ялагдсан.Энэудаа Киргизийнтамирчиджинтус бүрд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж өнгөлж барилдсан. Алтан медалийн төлөө Т.Тулгатай шигшээд Киргизийн тамирчин Рустамжан Кахаров барилдахаар шалгарсан ч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй тул Т.Тулга нутагтаа аваргын хоёр дахь түрүүг авчирсан билээ. 79 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт О.Сүлдхүү хойд хөршийн тамирчдаас Европын аварга Исмайл Ханиевтай хагас шигшээд хүч сорьж хожсоноор медалийн төлөө Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий мөнгөн медальт Сандип Сингх Манныг оноогоор цэвэр хожиж, энэ удаа зорилгодоо хүрсэн юм. Улмаар 97 кг-ын жинд Т.Дэмчигдорж аваргын төлөөх барилдаанд 23 хүртэлх насныхны Европын АШТ-д сүүлийн хоёр жил дараалж түрүүлсэн ОХУ-ын Мухамед Ханиевт оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртэв. Манай тамирчин өнгөрсөн жил медалиас мултарсан бол хоёр дахь цувралд амжилт гаргаж, ганзага дүүрэн тэмцээнийг өндөрлүүллээ.