Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны “AIPS sport media awards 2025” уралдаанд оролцсон Монголын спортын гэрэл зурагчдаас С.Энхжаргалын бүтээл “Photography Portfolio” (цуврал фото) ангилалд шилдэг 10-т багтаж, Ази тивдээ тэргүүн байр эзэлжээ. Түүний шагналын батламжийг гардуулах ёслол Спортын төв ордонд өчигдөр болов. Удам залгасан спортынфоточ тэрбээр “Хүү төрвөл бөх болно” (If a son is born, he will be a wrestler...) нэртэй бүтээлээ өнгөрсөн жил долоодугаар сарын 9-нд Төв аймгийн Цээл сумын наадмаар дуран авайд буулгасан аж. Дээрх уралдаанд 130 орны гэрэл зургийн 1987 сэтгүүлч бүтээлээрээ өрсөлдсөнөөс Швейцарын Лозанн хотод шагналтнуудын нэр энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд тодорсон юм.
Түүний бүтээл Монголын спортын гэрэл зурагчдын авьяас, ур чадвар, мэдрэмж олон улсад үнэлэгдэх өндөр түвшинд хүрснийг харуулсан чухал үйл явдал боллоо.