Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (EBRD) Монгол Улсад 80 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү санхүүжилтийг дотоодын банкаар дамжуулан аж. Залуучуудын ажлын байр, бизнес эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зээлийн үүсвэр чиглэх юм. Ирэх есдүгээр сараас хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд залуу бизнес эрхлэгчид болон гарааны компаниудад илүү хүртээмжтэй зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх бөгөөд ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Мөн санхүүжилтийн хамт бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь залуу үеийн бизнесийн ур чадвар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох гэнэ.
Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа идэвхжиж буй энэ үед уг санхүүжилт нь хувийн хэвшлийн хөгжилд бодит түлхэц өгөх алхам болно гэж шинжээчид үзжээ.
Г.Сансар