
Монголын дартсын шигшээ багийн тамирчид БНСУ-ын Инчон хотод болсон “K darts festival 2026” олон улсын тэмцээнд 32 улсын 3500 гаруй тамирчинтай өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд О.Баасанцэрэн (“Net-com darts”), Г.Одонбаатар (Neighbourhood сafe in UB) нар аваргын төлөө тоглож мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Б.Батгүн (Neighbourhood cafe in UB) өрсөлдөгчөө хожсоноор шагналын тавцанд зогссон байна. Эмэгтэйчүүдээс Б.Урантуул IV, Д.Нансалмаа V, Д.Сайханжаргал, Б.Солонго нарIX байрт шалгарчээ.
Дэлхийн дартсын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Ази Номхон далайн орнуудын цом” Монголд аравдугаар сарын 7-10-нд анх удаа болно. Тус тэмцээний өсвөр үеийнхний ангилалд оролцох тоглогчид дасгалжуулагч Б.Биндэръяа, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх шигшээ багийнхан ахлах дасгалжуулагч С.Энхболдын удирдлагад ур чадвараа сорих аж.