Эгэл амьдралтай зэрэгцэн орших ер бусын ертөнц ХААН галерейд нээгдлээ
Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ. Нийгэм, өдөр тутмын амьдралын эгэл мөчүүдийг нарийн мэдэрч, түүнийг бүтээлдээ тусгадгаараа олонд танигдсан Ц.Энхжаргал зураач энэ удаа баяр баясал, гуниг зовлон хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж, шинэ утга, мэдрэмжийг бий болгодгийг илэрхийлэхийг зорьжээ. Хүмүүний амьдралтай зэрэгцэн орших далд ертөнцийг урлагийн хэлээр харуулсан энэхүү бүтээлүүд нь үзэгчдэд ер бусын мэдрэмж, гүн бодрол төрүүлэх нь дамжиггүй. Ц.Энхжаргалын уран бүтээлүүд нь бодит байдал болон төсөөллийн ертөнцийн заагийг илтгэдэг бөгөөд үзэгчдийг өөрийн эрхгүй дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийхөд хүргэдэг.
2024-10-24
Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай
ХААН Банк картаар үйлчлүүлэгч байгууллагууддаа зориулан "Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай" урамшуулалт аяныг эхлүүллээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны ПОС төхөөрөмжийг цахимаар үнэ төлбөргүй захиалснаар энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой.
2024-10-23
ШИМТГЭЛ ТӨЛӨХГҮЙГЭЭР ГҮЙЛГЭЭ ХИЙЖ БОЛДОГ УУ?
Та өмнө нь зарласан аянаас хоцорсон бол санаа зовох шаардлагагүй. Өөр шинэ боломж, бөөн бөөн бэлгүүдийг ХААН Банк танд санал болгож байна. Тодорхой хэлбэл, ХААН Банк Digi Pay аппликэйшн хэрэглэгчдийнхээ дунд Хонконг хотод болох 2NE1-ийн тоглолтыг үзэх урамшуулалт аян зарлаад удаагүй байна. Харилцагч Та Digi Pay аппликэйшний QR код уншуулан гүйлгээ хийхэд л хангалттай. Энэхүү аппликэйшнээр хийсэн 5 удаагийн гүйлгээ тутамд та нэг тохирлын эрх авах ба аяны хугацаанд нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой. Энэхүү аян 2024 оны аравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд урамшууллын эзнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж тодруулна.
2024-10-22
Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв
Хэрэглээ бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 6.7 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 3.4 нэгжээр буурсан, өмнөх сарынхаас 0.2 нэгжээр өссөн үзүүлэлт аж.
2024-10-18
Урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо
ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 8-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны эхний эздийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу 2024 оны 10-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан шалгарууллаа.
2024-10-14
Khan Bank аппликэйшнээр кредит картаа захиалаарай
Кредит картыг заавал банкны салбарт хандан захиалдаг байсан бол өнөөдрөөс эхлэн Khan Bank аппликэйшнээр захиалах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, та Khan Bank аппликэйшн ашиглаад хүссэн үедээ кредит картын зээлийн эрхээ тогтоолгон байгаа газартаа үнэгүй хүргүүлэн авч, цаг заваа хэмнэх боломжийг ХААН Банк танд олгож байна.
2024-10-10
“Инженерийн толгойтой” МОНТЁР
Дулааны гуравдугаар цахилгаан станцын Зуухан цехэд засварчин, мастераар насаараа ажиллаад гавьяаны амралтандаа гарсан Шаравын Шаарий агсан дөрвөн хүү, хоёр охинтой. Түүний дөрвөн хүү дөрвүүлээ аавынхаа ажил мэргэжлийг үргэлжлүүлж, хоёр нь цахилгааны инженер, хоёр нь цахилгаанчид болцгоожээ. Өдгөө том хүү, Ш.Цогтбаяр УБЦТС ТӨХК-ийн Ашиглалт засварын баруун төвийн, гурав дахь хүү Ш.Түвшинбаяр нь Ашиглалт засварын зүүн төвийн Шуурхай үйлчилгээний хэсэгт тус тус ахлах монтёроор ажилладаг. Энэ нийтлэлийн баатар болох том хүү Ш.Цогтбаяр нь 1994 онд нийслэлийн 40 дүгээр сургуульд дунд боловсролыг эзэмшээд өөрийн хүслийг дагаж Барилгын нэгдүгээр техник мэргэжлийн сургуулийг 1996 онд цахилгаанчнаар, Барилгын коллежийг 1999 онд техникчээр, ШУТИС-ийн ЭХИС-ийг 2014 онд цахилгаан автоматикийн инженерээр тус тус суралцан дүүргэсэн байна.
2024-10-09
Хонконгоор аялангаа 2NE1 хамтлагийн тоглолт үзмээр байна уу?
ХААН Банк харилцагчдадаа зориулан ээлжит гайхалтай урамшуулалт аян зарлалаа. Нэгэн үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулж, к-поп хөгжимд дурлуулах шалтгаан болсон алдарт 2NE1 хамтлаг 10 жилийн дараа эргэн тайзнаа гарч, "Welcome Back" тоглолтоо БНХАУ-ын Хонконг хотод зохион байгуулах гэж байна. Харилцагч та ХААН Банкны урамшуулалд хамрагдаж, Хонконгийн үзэсгэлэнт газруудаар аялангаа 2NE1 хамтлагийн гайхалтай тоглолтыг үзэж, дурсамж бүтээх онцгой боломжийг бүү алдаарай.
2024-10-04
Топ бизнесүүд тогтвортой хөгжлийн төлөө нэгдэхээр цуглалаа
ХААН Банкнаас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо болон Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан “Тогтвортой ирээдүй ба хамтын нөлөө” сэдэвт уулзалт, арга хэмжээ өнөөдөр ХААН Банкны Сөүл оффист боллоо.
2024-10-03
Валют арилжааны хэлцлийг онлайнаар хийдэг боллоо
Орчин үед цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй баялаг билээ. Тиймээс ХААН Банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэх цахим бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгосоор ирсэн. Энэ удаа валют арилжааны хэлцлийг банкны Интернэт банк болон аппликэйшнээр шууд хийх хялбар шийдлийг нэвтрүүллээ.
2024-10-01
3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Сүхбаатар аймгийн сурагчид хурд, хүчээ сорилоо
ХААН Банкнаас ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд орон даяар зохион байгуулж буй 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн Сүхбаатар аймагт 9-р сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Орон нутгийн хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих зорилготой энэхүү тэмцээн 16 аймагт өрнөж байна.
2024-09-23
3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Сүхбаатар аймгийн сурагчид хурд, хүчээ сорилоо
ХААН Банкнаас ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд орон даяар зохион байгуулж буй 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн Сүхбаатар аймагт 9-р сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Орон нутгийн хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих зорилготой энэхүү тэмцээн 16 аймагт өрнөж байна.
2024-09-23