Г.Марал-Эрдэнэ III, О.Мишээл IV байрт жагсаж байна
БНХАУ-д зохион байгуулж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын уран гулгалтын тэмцээнд Монголоос Г.Марал-Эрдэнэ дасгалжуулагч Рина Хоре, О.Мишээл Тэцүкацү Накашимагийн удирдлагад өрсөлдлөө. Тэд тус наадмын долоо дахь өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чөлөөт үзүүлбэрээ толилуулав.
2025-02-14
ДМЮ клубийнхэн алтан цом өргөв
Футзалын УАШТ-ий 16 хүртэлх насныхны аваргын цом, алтан медалийн төлөөх тоглолтод Д.Нанжид дасгалжуулагчтай ДМЮ клубийнхэн Н.Баттулга дасгалжуулагчийн удирдлагад оролцсон “Хараацай” багийнхныг буулган авч, түрүүллээ.
2025-02-13
Х.Тэргэл эхний зургаад эрэмбэлэгдэж байна
Англи улсад эхэлсэн “JDC junior power league-2025” тэмцээнд Монголын дартсын өсвөр үеийн шигшээ баг, улсын дөрвөн удаагийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Winmau team 360” олон улсын багийн анхны монгол гишүүн Х.Тэргэл оролцож, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.
2025-02-13
Л.Дончичийн эхний тоглолт, эхний ялалт
NBA-ийн түүхэн дэх хамгийн дуулиантай солилцооны нэгт оролцсон словени тоглогч Л.Дончич өчигдөр шинэ баг буюу “Лос-Анжелес лейкерс”-ийн төлөөх эхний тоглолтдоо оролцлоо.
2025-02-12
Казах хөвгүүн хэрхэн “Челси”-д очив
Английн “Челси” баг Казахстаны “Кайрат”-аас 16 настай Дастан Сатпаевыг 4.3 сая еврогоор худалдаж авснаа зарлалаа. Энэ сонирхолтой наймааны талаар Казахын багийн хяналтын зөвлөлийн дарга Кайрат Боранбаев ийн ярьсан байна.
2025-02-12
“MongolZ” багийнхан “IEM Katowice 2025” тэмцээний 3-4 дүгээр байрт шалгарлаа
“MongolZ” багийнхан дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсдаг, нэг сая ам.долларын шагналын сантай “IEM Katowice 2025” тэмцээний 3-4 дүгээр байрт шалгарав. Уг тэмцээн нь өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөх юм. “MongolZ” 2016 онд эл тэмцээнд өрсөлдөж байсан бол есөн жилийн дараа урилгаар оролцож буйгаараа онцлогтой.
2025-02-10
З.Ирмүүн цикл өрөлтийн төрөлд шилдгээр шалгарчээ
Спорт өрөлтийн “Улсын чансаа” тэмцээнд 40 клубийн 4-60 насны 527 тамирчин ур чадвараа сорьсноос 230 нь Монголын спорт өрөлтийн холбооноос батлагдсан “Одоо ахиулах”, “Анхны од”-ны болзол хангаж, бугуйвчны эзэн боллоо.
2025-02-09
Оюутны УАШТ ирэх сард эхэлнэ
Оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдаж, 2025 онд их, дээд сургуулийн оюутны УАШТ-ийг спортын 10 төрөлд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
2025-02-09
“Дэрэн” клубийнхэн аваргын цом өргөв
Футзалын УАШТ-ий 14 хүртэлх насныхны алтан медалийн төлөөх тоглолтод В.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн “Ховд вестерн”-ий тоглогчдыг хожиж, аваргын цом өргөв
2025-02-08