Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

Нийслэлд өдөртөө 24-26 хэм дулаан байна

23-ны өдөр Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговийн хойд сумдын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-07-23

2025 оны эхний хагас 758.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үес 914 (6.1 хувь) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13,2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 983.3 (6.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
2025-07-22

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын явц 33 хувьтай үргэлжилж байна. 
2025-07-22

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-07-22

Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн  Ерөө сумын "Агуйт",  Булган аймгийн Сэлэнгэ сумын "Наран" гэдэг газар  гарсан 2 ойн гал түймрийг цурамд оруулсан. 
2025-07-22

45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ

Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийн долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулаад байсан юм. 
2025-07-22

Оройдоо бороо орно

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.
2025-07-22

НББХ: Нийтдээ 15 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцэн, гурван удаагийн сонсгол явуулжээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо нийт 15 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцсэний дотор хуулийн 14, Улсын Их Хурлын тогтоолын дөрөв, Байнгын хорооны тогтоолын найман төсөл, эрхлэх асуудлын хүрээний салбар, яам, агентлаг, харьяа байгууллагын 14 тайлан, мэдээллийг сонсож, хэлэлцжээ.
2025-07-21

"Эрэл"-ийн Эрдэнэбатын хүү 10 гаруй , Гарьд Цэрэнпунцагийн хүү 20 гаруй удаа зөрчлийн хэргээр шалгагдаж байжээ

Дээрх сэжигтнүүдийг шүүхийн зөвшөөрлөөр саатуулсан аж. Тодруулбал, Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны шөнийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийнг мөн шөнийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилжээ. 
2025-07-21

С.Баярбилэг: Хохирогчийн биеийн байдал сайнгүй, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байна

"Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Т, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С нар хүн зодож, хүнд гэмтээсэн талаарх мэдээллийг бид мэдээлсэн. /өмнөх мэдээлэл унших/ Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээллээ. Тэрбээр, "Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэргийг харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж, шалгалтын ажил үргэлжилж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нарыг холбон шалгаж байна.  
2025-07-21

НӨАТ-ын сулгалаа энэ сарын 23-нд болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нөгөөдөр буюу энэ сарын 23-нд 13.00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
2025-07-21

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12592 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 21-ний  байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12592 боллоо.
2025-07-21

Нийслэлд 33 хэм халуун байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
2025-07-21

ТАНИЛЦ: Маргаашнаас халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

Зуны их завсарын төлөвлөгөөт зогсолтын хүрээнд 2025 оны долоодугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны наймдугаар сарын 09-нийг дуустал дараах бүсчлэлд хэрэглээний халуун усны хязгаарлалт хийгдэнэ.
2025-07-20

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хэлэлцээнд “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэх гурван оролцогч саналаа ирүүлжээ.
2025-07-20

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.
2025-07-20

Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ

БЗД-ийн 25-р хороо, Натурын авто замаас Нарны зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
2025-07-19

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна.
2025-07-19

Олон улсын биологийн 36 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Филиппин улсыг зорилоо

Монгол Улсын баг Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад оролцохоор Филиппин улсын нийслэл Манила хотыг зорихоор Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр хөөрлөө.
2025-07-19

ГССҮТ-ийн эмч нарыг яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын улсад сургахаар болжээ

БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, яаралтай тусламжийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2025-07-19