Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 6-ний өдөр насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг цацагдсан. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ. Шалгалтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон, бичлэг хийсэн болохыг тогтоожээ. Иймд хэрэгт холбогдогчдыг бүртгэн, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.