Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ
Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллаж нийт 36 өвчтөн (27 хүүхэд, 9 насанд хүрэгч)-д нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүллээ.
2025-06-27
Хотхоны бага сургууль байгуулах боломж бүрджээ
Орон сууцны хороолол, хотхонд байрлах бага сургуулийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад баримтлах” чиглэл батлагдав. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэх "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль" арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийг баримтлах юм.
2025-06-26
УЗБЕКИСТАНД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш. Мирзиёев Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын яам дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгууллаа.
2025-06-25
2025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ
“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Газрын сан нэгдмэл байх, нэгдсэн уялдаа зохицуулалтаар хангах хүрээнд 2024 оны нэг дүгээр сарын 1-ээс эхлэн Засгийн газар тухайн онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг орон нутгийн саналын дагуу нэгтгэн хэлэлцэн шийдвэрлэдэг болсон.
2025-06-25
С.Бямбацогт: Яамдын нийт бүтцийн нэгжүүдийг 31 хувиар цомхотгохоор боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар яамдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Гурван үндэсний хороодыг өөрчилж, 58 байсныг хоёр дахин бууруулна. Яамдын нийт бүтцийн нэгжүүдийг 31 хувиар цомхотгоно. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог багасгана. Нийт 16 яамдад 138 газар байсныг 109, хэлтсийн тоо 132 байсныг 77 болгож цөөлөхөөр баталсан. Харин яамдын газар хэлтсийн дарга 270 байсныг 186 болгож бууруулахаар болсон. Иймд нэг яамд дээд тал нь 14 даргатай, цөөн нь 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Өмнө нь хамгийн олон газар, хэлтсийн даргатай байсан ЭЗХЯ-наас 28 даргатай байсан бол 14 болгож 2 дахин бууруулсан" гэв.
2025-06-25
Улаанбурхан өвчний голомтыг хумх зорилгоор улсын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо
Улаанбурхан өвчний тархалтад ямар хариу арга хэмжээ авч ажиллах талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улаанбурхан өвчний тархалт өнгөрсөн долоо хоногт 8160 орчим байсан. Гэтэл нэг долоо хоногийн дотор 1500 орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сайн мэдээ нь эндэгдэл байхгүй байна. Иймд халдварт өвчний голомтыг хумх, хариу арга хэмжээ авахаар улсын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо. Бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг 2 үе шаттайгаар вакцинжуулах ажил эхэлсэн. Мөн халдварт өвчний голомтод өртсөн болон ойрын хавьтал болсон хүмүүст нас үл хамааран вакцин хийлгэж болно.
2025-06-25
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
news
ХУД-ийн 3 дугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд тус уулзварыг хаана.
Зам хаах: 6 дугаар сарын 25-ны 23:00 цаг
Зам нээх: 6 дугаар сарын 26-ны 06:00 цаг
Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2025-06-25