Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ
БЗД-ийн 26 хороо Олонлог сургуулийн баруун талд айлаас гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09:20 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу ГТУА 14-р анги, ГТУА 63-р ангийн алба хаагчид гал түймрийн голомтод очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг явуулан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 минутад бүрэн унтраасан.
Иймд, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-05-23
Л.Гантөмөр: АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо. Жоохон ч гэсэн тал үнэнийг ярилдаа
"МАН маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Улс орноо бодсонгүй. Улсын эрх ашгийг уландаа гишгэлээ гэж харлаа. Гүтгэлээ. Гүтгэлгээ одоо зогсоох хэрэгтэй. Жоохон ч гэсэн тал үнэнийг ярилдаа. Түүнээс биш Лодойсамбуу, Баярмаа гишүүн илүү дугараад байна гэсэн шалтгаанаар засаг огцорно гэж юу байдаг юм. Ер нь үгээ хэлдэггүй УИХ-ын гишүүн гэж хаана байдаг юм. УИХ-ын гишүүний амыг барина гэсэн гэрээ хаана ч хийгдэхгүй. МАН-д цаашид шударга шүүмжлэл хэлэх УИХ-ын гишүүд төрнө шүү дээ, тэр болгонд засгаа огцруулаад байх уу. Тийм юм байхгүй. Бид хийх ажлаа хэрхэн гүйцэтгэх, аль намын ямар бодлогыг хэрэгжүүлэх тухай л гэрээ хийсэн. Хөгжлийн төлөө зориг гаргая гэж нэгдэж явсан. Тиймээс "АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо" гэж МАН-аас шаардаж байна.
2025-05-22
Өдөртөө 19-21 хэм дулаан байна
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2025-05-22
Т.Доржханд: МАН улс орныхоо эрх ашгийн төлөөх хамтарсан шийдвэрээсээ буцвал сөрөг хүчин гэж юу болохыг үзүүлнэ
2028-2032 оны сонгуулиар нэг намаас олон суудал авах ямар боломжгүй. Би ванга шиг хэлье. Ийм болохоор монголчууд хамтарч байж цаашид хөгжинө. Манай намаас улсынхаа эрх ашгийн төлөө хатуу байр суурьтай байгаа. МАН, АН-ын удирдлагуудыг Монгол улсынхаа эрх ашгийн талд байгаарай гэж уриалж байна. 3,5 сая ядуу иргэдийнхээ талд байгаарай. Дэлхийн жишгийг ойлгоорой. Дэлхийгээс тусдаа хөгжих Монгол улс гэж байхгүй шүү. Өнөөдөр олон улсын маш олон хөрөнгө оруулагч нартай уулзсан. Хөрөнгө оруулалт орж ирэх ганцхан суурь ойлголт бий. Улс төрийн 5, 10 жилийн тогтвортой байдлаар хөрөнгө оруулагч нарыг татна. Өөрөөр хэлбэл, танай улсын гурван том нам нэгдсэн байна. Одоо хөрөнгө оруулахыг гадаадын хөрөнгө оруулагч нар сонирхож эхэлсэн. Гэтэл одоо хамтарсан засгийн газраа унгаах нь тийм зөв алхам биш" гэх мэдээллийг өглөө.
2025-05-21
Л.Гантөмөр: Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд нам эвсэл, хамтарсан засгийн газар тарах ёстой
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид итгэл үнэмшлээрээ нийлж хамтарсан засгийн газар байгуулсан. Өөрөөр хэлбэл, улсынхаа эрх ашгийн төлөө нэгдсэн. Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд нам эвсэл, хамтарсан засгийн газар тарах ёстой. Ардчилсан нам улсынхаа эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Бид бол тавьсан зорилтынхоо төлөө 2024-2028 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төлөө тууштай ажиллаж байгаа. Ардчилсан намын улс төрийн гишүүд хамтарсан засгийн газрын шийдвэрт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг бүгд мэднэ. Бид бол байгуулсан гэрээнийхээ талд хатуу зогсоно.
2025-05-21
Нийслэлд 17 хэм дулаан байна
Тавдугаар сарын 21-23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно.
2025-05-21
О.Амгаланбаатар: Хамтарсан засгийн газар анхнаасаа үндсэн хууль зөрчсөн. Одоо харин тос, усаараа ялгарч байгаа нь сайн хэрэг
УИХ-ын гишүүн болж байгаа хүн үндсэн хууль дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Одоо байгаа засгийн газар үндсэн хуулиа зөрчөөд байгуулагдсан засгийн газар. Олонх нь олонхоороо, цөөнх нь цөөнхөөрөө байх ёстой байтал олон суудал авсан нам хууль бус засгийн газар байгуулсан. Тухайн үед би хэлж л байсан. УИХ-ын гишүүдийн 92 хувийг нэг тогоонд оруулж яг юу хийх гээд байгаа юм бэ гэдэг асуултыг тавьж л байв. Анхнаасаа хамтарсан засгийн газар нь хууль бус байр сууриа илэрхийлсээр ирсэн. Харин одоо тос, усаараа ялгарч байгаа сайн зүйл гэж харж байна.
2025-05-20