Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц гурван том бүлэг судалгааны дүнг танилцуулаад буй. Үүний нэг нь “Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого” бөгөөд уг судалгааны дүнгээр залуу чуудын хүүхэдтэй болох хүсэл бүрмөсөн алга болоогүй, харин орон сууц, тогтворгүй орлого, асаргааны ачаалал, ажил, амьдралын тэнцвэрийн асуудлаас шалтгаалан бүл нэмэх хугацаагаа хойшлуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, гэр бүлүүд олон буюу 3-4 хүүхэд төрүүлэх хүсэлтэй хэвээр гэнэ. Түүнчлэн хүн амын өсөлт саарсан нь төрөх оргил нас 20-24 байсан бол 30-34 рүү шилжиж, хойшилсон байна. Энэ нь төрөлтийг дэмжсэн бодлогыг 30-34 насныхан руу түлхүү чиглүүлэх ёстойг харуулж буй дүн юм.
Судлаачид салбар хоорондын нэгдсэн бодлогын тогтолцоог бүрдүүлэх, ингэхдээ төрөлтийг дэмжих асуудлыг салангид бус, амьдралын мөчлөгийн туршид хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн бүхий л бодлого хүн ам, гэр бүлийн сайн сайхан байдал, хөгжлийг дэмжихэд чиглэх ёстой тул судалгааны үр дүнгүүдийг стратеги боловсруулах, зорилтоо тодорхойлоход суурь мэдээлэл болгон ашиглах аж.
О.Ундрах