Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Их тойруу” худалдааны төвийн нэгдүгээр давхарт улсын бүртгэлийн үйлчилгээний цэг нээжээ. Тус цэг ирэх даваа гаргаас эхлэн иргэдэд үйлчилж эхлэх нь. Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс уг ажлыг хэрэгжүүлжээ. Түүнчлэн уг цэг нь амралтын өдөр буюу бямба гарагт 10.00-18.00 цагт ажиллахаараа онцлогтой аж. Харин лхагва, ням гарагт амрах юм байна. Иргэд эндээс улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд одоогоор улсын бүртгэлийн 30 цэг бий гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч