БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар эмэгтэй хүн томилжээ. Тэрбээр тус улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд захирал Шэнь Минжуань аж. Хятадын мэдээллийн эх сурвалжуудад дурдсанаар Шэнь Минжуань Бээжингийн их сургуулийг төгссөн, Бүгд Найрамдах Индонез Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр дэд захирал болохоосоо өмнө Азийн газрын Зүүн өмнөд Азийн хэлтсийн даргын алба хашиж байсан аж.
Ташрамд дурдахад, үүрэгт хугацаа нь дуусаж, нутаг буцаж буй Элчин сайд Цай Вэньруй БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газарт ажилтнаас дэд захирлын түвшний боловсон хүчин болтлоо дэвшин ажилласан байдаг.
Бэлтгэсэн: Б.Уран