“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Аялал жуулчлалын төвөөс тусгай хөтөлбөртэй, хүүхдийн галт тэрэгний аяллыг өнөөдөр болон энэ сарын 20-нд зохион байгуулахаар товложээ. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор уг аяллыг зохион байгуулж буй гэнэ. Улаанбаатар-Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлийн уг аяллын хөтөлбөрт Дархан-Уул аймгийн музей, “Дархан-50” цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэргийг үзүүлэх арга хэмжээг багтаажээ. Хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт аялалд оролцох бөгөөд хоёр шөнө нэг өдөр үргэлжлэх гэнэ. Аяллын үнэ нь 155 000 төгрөг юм байна.