Аялал жуулчлалын мэдээллийн “Lonely planet” компаниас 2024 онд аялахад тохиромжтой тус бүр 10 улс, хот, бүс нутгийг нэрлэжээ. Үүнээс аялахад тохиромжтой 10 улсын нэгдүгээрт Монголыг эрэмбэлсэн байна. Өргөн уудам орон зай, адал явдал, өвөрмөц соёлыг эрэлхийлэгчдэд Монгол Улсад санал болгох зүйл олон бий гэдгийг тус компаниас онцолжээ. Ялангуяа ардын хөгжим, эрийн гурван наадам, уламжлалт хоол хүнс, байгалийн үзэсгэлэн болон 2025 он хүртэл визийн шаардлагаа хөнгөрүүлсэн зэрэг нь Монголыг зорих шалтгаан гэдгийг дурдсан байв. Аялахад тохиромжтой улсын жагсаалтад манайхаас гадна Энэтхэг, Мексик, Марокко, Чили, Хорват зэргийг багтаажээ. Тэгвэл аялахад тохиромжтой хотуудын жагсаалтыг Кенийн Найроби, бүс нутгийг нь АНУ-ын Монтана тэргүүлсэн байна.
Бэлтгэсэн :М.Оч