Олимпийн бамбар өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Францын Марселийн боомтод ирлээ. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болохоор 150 мянга гаруй хүн тус боомтод цугласан байна.
Олимпийн бамбар Грекийн газар нутгаар 12 хоног аялсны эцэст Францын худалдааны хөлөг болох "Белем" онгоцоор тэнгис далайг гаталсны эцэст Марселийн боомтноо газардсан юм. Белем хөлөг онгоцыг эрэгт ойртоход 1000 гаруй хөлөг онгоц түүнтэй нэгдсэн ба тус ёслолыг 150 мянга гаруй хүн үзэж сонирхжээ.
Олимпын холбооны Ерөнхий зохион байгуулагч Тони Эстангует энэ талаар хэлэхдээ "Маш удаан хүлээн түүхэн үйл явдал болж байна. Сүүлийн наадмаас 100 жилийн дараа "наадам" эх орондоо ирж байна" хэмээн онцоллоо. Учир нь Парист 1924 онд буюу өдгөөгөөс 100 жилийн өмнө зуны олимп зохиогдож байжээ. Парисын олимпын нээлт 2024 оны долдугаар сарын 26-нд болно.
Эх сурвалж: https://www.insidethegames.biz/articles/1145127/paris-2024-olympic-flame-france-arrival