Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Жаргалмаа

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна

Монгол Улсын тусгаар тогтнол, хүн ам, хүрээлэн буй орчны  аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, ослоос ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах хүндтэй бөгөөд хүндхэн үүргийг Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн хүлээдэг билээ.
4 цаг 57 мин

Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ.
6 цаг 27 мин

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө.
7 цаг 10 мин

Хуурамч мэдээ, мэдээллийг богино хугацаанд нягтлах боломжтой чатбот ашиглалтад орлоо

Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг “Meedan” технологийн компанийн тусламжтай хөгжүүлсэн “Асуу” чатбот ашиглалтад оржээ.
7 цаг 23 мин

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцов

Уулзалтад, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан М.Номинцэцэг, Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн захирал Б.Цогбаяр, дэд захирал Г.Гантулга нар оролцлоо.
8 цаг 27 мин

Агаарын тээврийн салбарт транзит тээвэр хөгжүүлж, энэ онд 24 мянган зорчигч тээвэрлэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд дамжин өнгөрөх нислэгийн цогц үйлчилгээг бий болгохоор өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
8 цаг 43 мин

Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам,
9 цаг 13 мин

"Шинжлэх ухаан, технологийн салбарт ДНБ-ий 0.12%-тай тэнцэх хэмжээний санхүүжилт л олгож байна"

өнөөдөр “Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд “Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн хөгжил”, “Шинжлэх ухаан, технологийн санхүүжилт, дэд бүтэц”, “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болж буй.
9 цаг 17 мин

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. 
10 цаг 15 мин

Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх боломжийг бүрдүүлнэ

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
10 цаг 20 мин

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
10 цаг 25 мин

Л.Энх-Амгалан: Гурван ээлжээр хичээллэх эрсдэлд орсон 10 сургуульд нийслэлээс хөрөнгө оруулна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Юуны өмнө боловсролын салбарт тэр дундаа ачааллаа дийлэхгүй байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын асуудлын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.
11 цаг 17 мин

БНХАУ-ын Өвөр Монголын их, дээд сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
11 цаг 34 мин

"Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна

Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон Улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргаснаас хойш 31 жил болж байгаа бол Монгол Улсад "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 2003 оноос хойш эдүгээ 21 дэх жилдээ тэмдэглэж байна.
11 цаг 44 мин

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
11 цаг 51 мин

Баянхонгор аймагт 3.5 баллын хүчтэй газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс баруун хойд зүгт 34 км зайд өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны 11 цаг 13 минут 38 секундэд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
12 цаг 59 мин

“Дулаан шийдэл II төсөл”-тэй хөндлөнгийн зөвлөх хорооны хэлэлцүүлэг хийв

БОАЖЯ болон Европын холбооны “СВИЧ-Эшиа хөтөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл II төсөл”-тэй хамтран эрчим хүч, дулааны шилжилт, хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн арга туршлагуудыг хоёрдогч хотуудын төлөөлөл болон бусад оролцогч талуудад танилцуулах харилцан санал солилцох зорилгоор “БАГА НҮҮРСТӨРӨГЧ БҮХИЙ ШИЙДЭЛ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
13 цаг 32 мин

Тэгш хамруулан сургах боловсролын хүрээнд бий болсон сайн туршлагаа хуваалцав

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын бүх түвшинд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, ялгаварлалаас ангид, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй зарчимтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд  хамруулах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.
13 цаг 40 мин

ТАНИЛЦ: Санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд мэс засал хийдэг Матилда олон улсын эмнэлэг

Матилда олон улсын эмнэлэг нь 117 жилийн түүхтэй, 2003 оноос Матилда Хүүхдийн санг хамт байгуулсан бөгөөд 2 жилд нэг удаа хандивын арга хэмжээ зохион байгуулж, санд төвлөрсөн хөрөнгөөр санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд эмнэлгийн эмч нар, бусад эмнэлгийн судлаач эрдэмтэд, сайн дурын багтай хамтран мэс засал хийдэг.
14 цаг 1 мин

ЕБС-ийн 3-7 дугаар ангийн сурагчдыг PEARSON англи хэлний хөтөлбөрт хамруулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас /ИБУИНХУ/ манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
14 цаг 7 мин