Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчлэх нь

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчлэх нь
Уржигдар 17 цаг 00 мин

Самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгджээ

“Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ.
Уржигдар 16 цаг 41 мин

Ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулахыг уриалав

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Чихрийн шижингийн талаар ажлын байрандаа мэдье, дэмжье” уриан дор тэмдэглэх гэнэ. Хүмүүс ажлын байрандаа өдрийн ихэнх цаг хугацааг өнгөрүүлж буй өнөө цагт ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах, эрүүл дадлыг төлөвшүүлэх, ажилтан бүрдээ ээлтэй, дэмжлэгтэй орчин бүрдүүлэхийг ДЭМБ-аас уриалжээ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаагаар манай улсын 15-69 насны хүн амын биеийн жингийн индекс (БЖИ)-ийн дундаж ДЭМБ-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.
Уржигдар 16 цаг 30 мин

Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг тольдоорой

Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг тольдоорой
Уржигдар 16 цаг 00 мин

Төрд 22 их наяд төгрөгийн өр байтал нэмж үйлдвэр барих нь

Манай оронд 1990 оноос өмнө улсын үйлдвэрүүдэд хүмүүс “умалзтал” ажиллаж, арьс, шир, ноос, ноолуурыг өндөр түвшинд боловсруулж, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээр бүгд хувцаслаж, импортын хамааралгүй амьдарч ирсэн хэмээн санагалзах хүн олон. 1990 он гарч өмч хувьчиллаа.
Уржигдар 15 цаг 54 мин

Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 цаг 10 минутад эхэллээ
Уржигдар 15 цаг 49 мин

“ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР”-ыг дахин амилуулах нь

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 23 хүртэл үзэгчдийн хүртээл болгоно. Ингэхдээ Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар, шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр толилуулах аж. “Үгүйлэгдсэн хайр” бол монгол хүний сэтгэлийн гүнд орших хайр, уучлалын уран яруу илэрхийлэл болсон бүтээл билээ. Мөн яруу най¬рагчийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэхээрээ онцлогтой бөгөөд тасалбар нь эгнээ суудлаасаа хамаараад 30-100 мянган төгрөгийн үнэтэй.
Уржигдар 15 цаг 31 мин

Ажлын байран дахь “халдвар”

Сүүлийн үед дэлхийн хэмжээнд жижиг, том гэлтгүй байгууллага, компаниуд нийгмийн түгшүүрт үзэгдэлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд онцлох болсон. Энэ нь чимээгүй хагарал. Хүмүүс, тэр дундаа залуу, идэр насныхан ажиллах сонирхолгүй, эрхэлж буй хөдөлмөр, үйлсээсээ залхах хандлагатай, үүнээс улбаалан ажил “алах” нь түгээмэл байгааг quiet cracking буюу чимээгүй хагарал, чимээгүй шаталт хэмээн томьёолох болжээ. Өнөөгийн ийм чиг хандлага өмнө нь хөдөлмөрийн зах зээлд ажиглагдаж, мөн л quiet quitting буюу чимээгүй халах синдром хэмээн то-дорхойлж байсан ойлголтыг “залгамжлах” нийгмийн таагүй үзэгдэл юм.
Уржигдар 15 цаг 30 мин

ХААИС-ийн дэд захирал асан Ж.Батчулууны нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгов

Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)- ийн захирал Т.Хэрүүга, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэр¬гийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.
Уржигдар 15 цаг 00 мин

Б.Жавхлан: Багш, эмч нарын цалингийн 874 тэрбумын нэмэгдэл нь инфляцид бага зэрэг л нөлөөлнө

2026 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан сайд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Багш, эмч нарын цалингийн 874 тэрбумын нэмэгдэл нь инфляцид бага зэрэг л нөлөөлнө. Тухайлбал, Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдал анх ДНБ-ийн 1.5 их наяд төгрөг байсан, УИХ алдагдлыг 1.1 их наяд болгон бууруулж, баталлаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд бол урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 гээд том тоонууд өөрчлөгдөөгүй.
Уржигдар 14 цаг 31 мин

Найман аймагт зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна

Цаг уурын өртөө харуулын бодит ажиглалт, ган, зуншлагын талаарх хиймэл дагуулын мэдээ, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт зэргийг үндэслэн цаг уурын байгууллагаас зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
Уржигдар 14 цаг 30 мин

Төрийн аудитын байгууллагад Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлнэ гэв

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирал Рут Фаррант тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар төрийн аудитын байгууллагын чадавхыг сайжруулахаар хэрэгжүүлж буй дижитал шилжилтийн бодлогууд нь Азийн хөгжлийн банкны бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгааг талууд тэмдэглэжээ.
Уржигдар 14 цаг 00 мин

Хүүхдийг зам, тээврийн ослоос сэргийлэх “Шар дарцаг” аянд нэгдээрэй

Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Эл аяныг энэ сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 7-ныг дуустал нэг сарын хугацаатай эхлүүлж буйгаа өчигдөр мэдээлэв
Уржигдар 13 цаг 30 мин

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
Уржигдар 13 цаг 09 мин

Б.БУЯНБАТ: Шүүгч ямар ч тэмцээнд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй

Монголын ширээний теннисний олон улсын шүүгчдээс Б.Буянбат Blue badge (цэнхэр) зэрэглэлтэй. Тэрбээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Швед улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-д ажиллаж, ахисан түвшний шалгалтад тэнцсэн. Тэгвэл Хонконгод энэ оны долоодугаар сард, Тайландын Бангкокт есдүгээр сард зохион байгуулсан Дэлхийн ширээний теннисний цуврал тэмцээнийг дэнсэлж, мэргэжилтнүүдийн үнэлгээнд амжилттай тэнцсэнээр уг болзлыг хангажээ. Түүнчлэн хойшид олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнд шүүгчээр ажиллах эрхтэй болсон юм. Түүнийг зочноор урилаа.
Уржигдар 13 цаг 00 мин

Ингэний ариутгасан сүүний кодексийн олон улсын стандартыг батлахыг дэмжлээ

Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс алиментариус комиссын 48 дугаар чуулган Италийн Ром хотноо энэ сарын 11-нд болж өндөрлөлөө. Тус хуралдааны үеэр Монгол Улсын дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал”-ыг хэлэлцэн зөвшилцсөний үндсэнд нийт 39 улс албан ёсоор дэмжиж, комисст бүртгэсэн байна. Энэ нь монголчуудын хувьд шингэн хүнсний стандарт бие даан боловсруулан, батлуулж буй анхны тохиолдол гэв.
Уржигдар 12 цаг 30 мин

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна
Уржигдар 12 цаг 14 мин

Ирэх таван жилд эдийн засгаа төрөлжүүлнэ гэв

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Шинээр томилогдсон УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хуралдааныг удирдсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар төслийн танилцуулга хийхдээ “Манай гадаад худалдааны 70, экспортын 90 гаруй хувь нь нэг улсаас хамааралтай байна.
Уржигдар 12 цаг 00 мин