Дэлхийн банк жил бүрийн долоодугаар сард шинэчлэн гаргадаг “Дэлхийн улс орнуудын эдийн засгийн орлогын ангилал”-ын ээлжит үр дүнгээ танилцууллаа. Монгол Улс хоёр дахь жилдээ дунджаас дээш орлоготой орнуудын ангилалд багтсан байна.
Энэхүү ангиллыг гаргахдаа улс орнуудын ДНБ-ий өсөлтийг харгалзан, бага, дунджаас доош, дунджаас дээш, өндөр гэсэн дөрвөн түвшинд хуваадаг. 2015 оноос хойш дунджаас доош орлоготой улсуудын жагсаалтад багтаж ирсэн манай орон өнгөрсөн жил дунджаас дээш ангилалд шилжсэн юм. Монгол Улсын ДНБ 2023 онд долоо, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 16 хувиар өссөн нь үүнд голлох нөлөө үзүүлсэн. Тэгвэл өнөө жил энэ түвшний үзүүлэлтээ дахин хадгалжээ.
Дэлхийн банкнаас 2025-2026 оны орлогын ангиллыг танилцуулахдаа Коста-Рика, Кабо-Верде, Самоа, Намиби зэрэг улсыг онцлов. Газар нутгийнхаа хэм¬жээгээр Төв Америкт гуравдугаарт бичигддэг ч хүн амын тоо, худалдан авах чадварын үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдэж, дунджаас дээш орлоготой орны ангилалд багтаж ирсэн Коста-Рика энэ жил өндөр орлоготой улсуудын эгнээнд нэгджээ. Африкийн арал улс Кабо-Верде, Өмнөд Европын Самоа орлогын түвшнээ нэг шат ахиулж, дунджаас дээш ангилалд багтсан аж. Харин хүн амын сийрэг суурьшилтайгаараа дэлхийд хоёрдугаарт буюу Монгол Улсын дараа бичигддэг, уран олборлогч гэгддэг Намиби нэг шат уруудан, дунджаас доош орлоготойд шилжжээ.
Н.Мишээл