Монгол, Германы хамтарсан экспедиц ховор амьтдыг судалж байна
Биологич эрдэмтэд Амарын шонхор, талын бүргэд, сохор элээ зэрэг махчин шувуудын тархац нутаг, амьдрах орчин, эрүүл мэндийн байдлыг тогтмол ажиглаж, баримтжуулан судалж байна. Үүний үр дүнд ховордсон амьтдыг устах аюулаас авраад зогсохгүй Монгол оронд хэрэгжүүлж буй ойжуулах, нөхөн сэргээх ажлуудын нөлөөг бодитоор, баримт судалгаатайгаар үнэлэх боломж бүрдэх гэнэ. Учир нь ойн сан, ногоон бүс нь уур амьсгал, усны нөөц, хөрсний чийгшлийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна шувууд өсөж үржих, өндөглөн зусах таатай орчин болдог ажээ.
Уржигдар 13 цаг 30 мин
Түншлэлээ тунхаглаж, түүх, соёлоо сурталчилсан айлчлал
Манай улс сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төрийн айлчлал зохион байгуулж, улс орнуудын удирдагч, өндөр дээд хэмжээний зочин хүлээж авдаг уламжлалтай болоод байгаа. Өнгөрсөн оны наадмаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако, түүний өмнөх жилд Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн гишүүдийн хамт зочилсон бол энэ удаа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт долоодугаар сарын 9-11-нд төрийн айлчлал хийлээ. Энэ нь сүүлийн 15 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Төрийн тэргүүний хувиар Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.
Уржигдар 12 цаг 15 мин
Усжуулах санаачилгыг уур амьсгалын мега төсөл болгох боломж
Монгол Улсад ирэх сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын гол сэдэв нь “Орхон-Онги”, “Хэрлэн-Тоонот” төсөл байх болно гэж Ерөнхий сайд Н.Учрал саяхан мэдээлэв. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэн Тооно уул орчимд Хэрлэн голоос ус хуримтлуулж, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийнхны хэрэгцээг хангах “Хэрлэн-Тоонот” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, албан ёсоор баталгаажуулжээ. Харин хангайгаас говь руу урсдаг цор ганц гол болох Онгийг сэргээж, Улаан нуурын экосистемийг тэтгэх замаар Дундговь, Өмнөговь аймгийн уул уурхай, хүнд үйлдвэрийн бүсүүд рүү ус хүргэх “Орхон-Онги” төслийн ТЭЗҮ боловсруулах, нарийвчилсан судалгаа хийх ажил COP17-гийн бэлтгэлтэй эн зэрэгцэн урагшилж буй гэнэ.
Уржигдар 11 цаг 00 мин
Шатахууны хомсдолд ороогүй, импорт тасалдаагүй гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Наадмын амралтаар бензиний хомсдол үүсэхгүй” гэсэн ч орон нутгийн шатахуун түгээх станц (ШТС)-уудын ачаалал эрс нэмэгдэж, урт дараалал үүсгээд байна. Түүнчлэн АИ-92 бензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлшнийх 150 төгрөгөөр буураад байгаа юм. “30-60 мянган төгрөгийн хооронд л бензин өгч байна. Баруун аймаг руу явсан хүмүүс эргэж ирэх аргагүй болсон”, “Долоон цаг дугаарласны эцэст шатахуун авах гэтэл литр тутам нь 250 төгрөгөөр нэмэгджээ” гэхчлэн иргэд цахим орчинд шүүмжилж буй.
Уржигдар 10 цаг 30 мин
Женкогийн “гал”-аас угшилтай Д.Пүрэвдаваа
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтойбилээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Уржигдар 10 цаг 00 мин
НААДАМ-2026: Даян аварга, даян мэргэнтэй, шинэ хурдтай наадам
Төрт ёсны аугаа их уламжлал, үүх түүх, өв соёлоороо гайхуулан бахархах монголчуудын Үндэсний их баяр наадам хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн эл үед хавтай сайхан болж өндөрлөлөө. Тулгар Төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам идэр арслан, гарди, начинтай, шинэ мэргэдтэй, шинэхэн түрүү, айрагтай, монгол түмний хэлдгээр бүтэн жилдээ ярих “юм”-тай байсан юм.
Уржигдар 09 цаг 15 мин
Гаалийн байгууллага энэ оны эхний хагаст 2047 зөрчил илрүүлжээ
Гаалийн ерөнхий газар энэ оны эхний хагас жилийн байдлаар 2047 зөрчил илрүүлэн шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний 47.1 хувийг татвараас зайлсхийх, барааны үнийг бууруулж мэдүүлэх зэрэг зөрчил эзэлсэн бол 23.5 хувь нь хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл байжээ. Илрүүлсэн зөрчлөөс 52 нь эрүүгийн шинжтэй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэнэ.
2026-07-19
Хамгийн бага хур тунадастай 32 дахь сар тохиожээ
Монгол орны хэмжээнд өнгөрсөн зургаадугаар сард 30.2 мм хур тунадас орсон нь 2025 оны мөн үеийнхээс 5.4 хувиар ахиу, олон жилийн дунджаас 14.7 хувиар бага үзүүлэлт болсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Ингэснээр 2026 оны зургаадугаар сар 1940 оноос хойших буюу сүүлийн 86 жилийн түүхэн дэх хамгийн бага хур тунадастай 32 дахь сар болжээ.
2026-07-19
Нийслэлийн ногоон бүсийн 3500 га талбайд шавж устгана
Улаанбаатар хотын ногоон бүс буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ойн санд өчигдрөөс хөнөөлт шавж устгах ажил эхлүүлснийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тус байгууллагынхан 2024-2025 онд хотын ногоон бүсэд хортон шавжийн болон өвчний эрсдэлийн судалгаа хийгээд Сибирийн хүр, Якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч эрвээхэй голомтлон тархсаныг тогтоожээ.
2026-07-19
Омега-3 альцгеймерийн эрсдэлийг бууруулдаггүй
Сая сая хүн тархины эрүүл мэндээ хамгаалах зорилгоор омега-3 хэрэглэдэг ч шинэ клиник судалгаагаар загасны тос нь альцгеймер өвчний эрсдэлийг бууруулах нөлөөгүй нь тогтоогджээ. Өмнөд Калифорнийн их сургуулийн судлаачид альцгеймерийн өндөр эрсдэлтэй 55-80 насны 365 хүнийг хамруулсан хоёр жилийн хугацаатай түүвэр судалгаа, туршилт хийжээ.
2026-07-19
Нэхмэл бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлах санал гаргав
Швейцарын Холбооны Улсын Женев хотод өнгөрсөн сарын сүүлчээр болсон Базелийн конвенцын ажлын хэсгийн 15 дугаар хуралдаанаар байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах чиглэлээр бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргаж, үүний хүрээнд хэд хэдэн техникийн удирдамжийг шинэчлэн боловсруулахаар тогтжээ.
2026-07-18
AI чипийг хууль бусаар борлуулсан хэрэгт ял оноож болзошгүй
“Nvidia” компанийн хиймэл оюуны чип суурилуулсан серверүүдийг хууль бусаар худалдаалсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгах явцад 42.5 сая ам.долларын үнэлгээтэй орон сууцыг битүүмжилжээ. Сингапурын цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг үл хөдлөх хөрөнгийг гэмт хэргийн замаар олсон орлогоор худалдан авсан гэж үзэж буй гэнэ.
2026-07-18
Хямд хувцасны үнэтэй өртөг
Сүүлийн жилүүдэд цахим худалдааны платформ, тэр дундаа Хятадын хямд үнэтэй аппликэйшнүүд монголчуудын өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болжээ. 10-20 мянган төгрөгөөр загварлаг хувцас гэрээсээ захиалан авах нь санхүүд хэмнэлттэй мэт санагдавч хэт хямд үнээр, хугацаа хожиж үйлдвэрлэдэг “Fast fashion” буюу түргэн загварын бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд ноцтой эрсдэл уч руулж байгааг олон улсын судалгаагаар хэдийн тогтоожээ.
2026-07-18
“Токио 1964” олимпод оролцсон Монголын багийн анхны тугч
Булган аймгийн Гурван булаг сумд 1923 онд Чүлтэмийн хоёр дахь хүү нь болж мэндэлсэн хөвгүүн бол Ч.Найдан юм. Тэрбээр 1933 онд Архангайн Хашаат сумын бага, Цэцэрлэг сумын дунд сургуульд онц дүнтэй суралцаж VIII ангиа дүүргэжээ.
2026-07-18
Цээжний хөндийн гэмтлийн мэс заслыг 21 аймагт нутагшууллаа
Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- ийн эмч нар цээжний хөндийн гэмтлийн мэс заслыг орон нутагт нэвтрүүлснээ мэдээллээ. Тодруулбал, тус төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг 21 аймагт үе шаттай нутагшуулж дуусжээ.
2026-07-17