“Дронекон-2026” тэмцээний аваргууд тодров
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, код чиллын “Дронекон-2026” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 7-51 насны 750 оролцогч таван төрөлд ур чадвараа сорив.
2026-05-14
Зэсийн үнэ тонн нь 14 мянган ам.доллар давжээ
Дэлхийн зах зээлд зэсийн ханш эрчимтэй өсөж, Лондоны металлын бирж (LME)-д мягмар гарагт тонн тутмын үнэ 14 106 ам.доллар давлаа. Ингэснээр энэ оны нэгдүгээр сард тогтоосон бүх цаг үеийн дээд үзүүлэлт болох 14 500 ам.долларт дөхөж очоод байна.
2026-05-14
Төсөв нээлттэй ч төр хаалттай хэвээр байна
Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр 100-гаас 64 оноо авч, “хангалттай мэдээлэл нийтэлдэг орон”-ы тоонд оржээ. Гэвч олон нийтийн оролцооны түвшин ердөө 35 оноотой байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр төсвийн баримт бичгээ тодорхой хэмжээнд түгээдэг болсон ч төсөл боловсруулах, зарцуулах, хянах зэрэг үйл явцад иргэдийн оролцоо улам алсарсаар байгаа аж.
2026-05-14
Сайд асан С.Энхболд нарын хэргийг дахиж шалгуулахаар болов
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх зэрэг албан тушаалд томилогдсон С.Энхболд нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү удирдан өчигдөр хийлээ.
2026-05-14
“Барса”-гийн аварга цолыг мялаах баримтууд
“Барселона” баг өнгөрсөн ням гарагт болсон Эл Класикод заналт өрсөлдөгч, араас нь нэхэж явсан “Реал”-ыг 2:0-ийн харьцаатай хожсоноор энэ улирлын аварга боллоо. Тэд улирлын туршид хүснэгтийн хоёрдугаар байраас доошилж үзээгүй билээ.
2026-05-13
Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” бие даасан үзэсгэлэн гарч байна
Уран барималч, зураач Өлзийбаярын Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Урлаг хэмээх зүйл хүний сэтгэл, ухамсарт хэрхэн “халдварлаж”, дотоод ертөнцийг өөрчлөх хүчтэйг уран сайхны хэлээр илэрхийлэхийг тэрээр зорьсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэсэн байна.
2026-05-13
Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ
Манай улс энэ оны эхний дөрвөн сард нийт 139 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.8, импорт 3.7 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан аж. Тэгвэл төлбөрийн тэнцэл эхний улиралд 95.5 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 697.6 сая ам доллароор өссөн гэнэ.
2026-05-13
Өдөрт 750 орчим тонн жимс, ногоо нийлүүлж байна
Улаанбаатарын иргэдийн жимс, ногооны хэрэглээний 80 гаруй хувийг БНХАУ-ын Эрээн хот дахь “Хоаган жимс, ногоо болон үр тариа, хүнсний тосны импорт, экспорт” компани нийлүүлдэг аж.
2026-05-13
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2026-05-13
12 байгууллагад хүний эрхийн магадлан шинжилгээ хийжээ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Европын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Эл арга хэмжээ ньбарилгын салбарт хүний эрхийг дээдлэх, хариуцлагатай бизнесийн соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
2026-05-13
Сувилагчдыг гадаадад сургаж, нийгмийн баталгааг нь сайжруулах нь
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор өчигдөр зохион байгууллаа. Өнөө жил эл өдрийг “Цогц чадамж-сувилагчийн үнэ цэн” уриан дор тэмдэглэсэн бөгөөд зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцов.
2026-05-13
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын ”гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов.Тэрбээр 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад анх удаа хийсэн төрийн айлчлал түүхэн чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэв.
2026-05-13