“Зарлага, өрийн хэмжээг хязгаарт тулгаж, эдийн засгийн бүтцийг гажуудуулсан”
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ өчигдөр танилцууллаа. Эдгээр төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасан, эсэхийг тэд шинжилжээ. Мөн орлого, зарлага, алдагдал, өр гэсэн дөрвөн үзүүлэлтийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг үнэлсэн байна.
2026-09-17
Валютаар “урсаж” буй анхаарал
“Сайхан мэдээгээр сонин зарж чадахгүй” гэх үг бий. Орчин цагт уншигч таны анхаарлын төлөөх өрсөлдөөн өглөө сэрэхээс л эхэлдэг болжээ. Дуулиант мэдээ, эхнэр, нөхрийн сошиал дахь хэрүүл, ажлаас ирсэн зурвас, цахим шуудан, товхимол, “TikTok”, “Youtube”-ийн богино бичлэгүүдээс авхуулаад тэр бүх мэдээллийн урсгалд хэн хүнгүй “хүлүүлсээр” буй.
2026-09-14
Гадаад худалдааны бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны үзүүлэлтүүдийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцууллаа. Эл хугацаанд нийт 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсны дотор нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, 22.1 хувийг эзэлжээ. Тэгвэл суудлын, ачааны автомашины импорт өнгөрсөн жилийнхээс буурсан бол улаан буудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийх 10.1-38.2 хувиар өссөн байна.
2026-09-10
Валют солиулах гээд 93 сая төгрөгөө залилуулжээ
Валют солиулах гээд залилуулсан гэх дуудлага өнгөрсөн сарын 29-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эл гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Л юань солиулах зорилгоор фэйсбүүк дэх зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93.9 сая төгрөг шилжүүлэн залилуулсныг тогтоожээ.
2026-09-08
Энэ оны эцэст инфляц 12.1 хувьтай байх хүлээлттэй гэв
Монголбанк дээд боловсролтой, 26-55 насны,1790 хүнээс өнгөрсөн улиралд түүвэр судалгаа авсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн хариултад үндэслэн хүлээгдэж буй инфляцын түвшнийг медиан утгаар нь тооцоход энэ улирлын эцэст инфляц 0.4 хувиар өсөх, харин 2026 оны эцэст 12.1 орчим хувьтай байх магадлалтайг мэдээлжээ.
2026-09-08
Банкнуудын эх үүсвэр 8.7 их наяд төгрөгөөр өсөн, бизнесийн зээлд 15 их наядыг зарцуулжээ
Монголын банкны холбоо (МБХ)-ноос банкны салбарын энэ оны эхний хагас жилийн тайланг танилцууллаа. Тайлант хугацаанд системийн нөлөө бүхий банкнуудын эх үүсвэр 22 хувиар буюу 8.7 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн уул уурхайн гаралтай түүхий эдийн олон улсын зах зээлийн үнэ өсөлттэй байгаагаас уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл болон барилгын салбарт бизнесийн зориулалтаар шинээр олгосон зээлийн хэмжээ 15 орчим их наяд төгрөгт хүрч, жилд 30 хувиар ахисан байна.
2026-09-08
Монголбанк энэ оны эхний найман сард 11.9 тонн үнэт металл худалдан авчээ
Төвбанк өнгөрсөн сард 3058 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 54.4 хувиар өссөн үзүүлэлт болов. Түүнчлэн оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Үүнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог онц логтой.
2026-09-04
Гэрийнхээ хаалгыг түгждэгтэй адил хувийн мэдээллээ хамгаал!
Гэрээсээ гарахдаа хаалгаа түгжих, машинаа орхихдоо цонхоо хаадаг нь бидний өдөр тутамдаа хийдэг энгийн дадал. Үүнтэй адил цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах нь өөрийн санхүү, аюулгүй байдлаа хамгаалах өдөр тутмын хэвшил байх хэрэгтэй. Нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код (OTP), картын мэдээлэл зэрэг нууц мэдээллээ бусдад задруулахгүй байх нь үүний нэг чухал хэсэг юм.
2026-08-31
“Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарав
“Мандал ассет менежмент” компанийн “Мандал хуримтлал” аппликэйшн Азийн шилдэг финтек системээр шалгарчээ. “Asia fintech awards” шалгаруулалтыг санхүүгийн технологийн салбарын мэдээлэл, судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч платформ болох “FinTech intel” байгууллагаас жил бүр Сингапур улсад зохион байгуулдаг уламжлалтай.
2026-08-31
Сүм, хийд ялимгүй цөөрсөн ч, ажилчдын тоо 221-ээр нэмэгдсэн байна
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт сүм, хийдийн 53.8 хувь нь христийн сүм хэдий ч шашны байгууллагын ажилчдын 69.2 хувийг буддын хийдийнх эзэлж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар нийт 420 сүм, хийд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнийг өмнөх оныхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан дүн аж.
2026-08-27
Р.Мөнхтуяа: Багийн спортоор дамжуулан ирээдүйн аваргуудын өсөж хөгжих хөрсийг бүрдүүлнэ
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэнд өчигдөр боллоо. Аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид нээлтэд хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав нар оролцож, мөн сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.
2026-08-26
Хичээл эхэллээ: DiGi Pay-тэй бол 25 хувийн хөнгөлөлттэй
ХААН Банкны DiGi Pay-ийн хэрэглэгчид 2026 оны 8-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20-ныг дуустал хичээлийн хэрэглэл, хувцас, ном дэвтэр зэрэг хэрэгцээт бүхнээ базаахдаа 25%-ийн шууд хөнгөлөлт авах боломжийг бүрдүүллээ.
2026-08-25
Хонконгийн хөрөнгийн бирж өнгөрсөн улиралд хамгийн өндөр ашигтай ажиллажээ
Хятадын эх газрын компаниудыг олон улсын хөрөнгө оруулаг чидтай холбодог Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX) өнгөрсөн II улиралд түүхэн дээд хэмжээний өндөр ашигтай ажилласан байна. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд тус хөрөнгийн биржийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар өсөж, 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт гэнэ.
2026-08-24