Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль-2023

Н.Ганибал: 21 аймгаас 8-д нь ялж, ИТХ-ын сонгуульд АН амжилттай оролцлоо

Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
2024-10-11

Я.Содбаатар: 21 аймгийн 14-т нь МАН-аас нэр дэвшигчид ялаад байна

Нийслэлийн МАН-аас сонгуулийн үр дүнтэй холбоотой мэдээлэл хийлээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр нийт 21 аймгийн 14 аймагт нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулаад байна. 
2024-10-11

Нийслэлийн ИТХ-д МАН тэргүүлж байна

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн санал хураалтын дүн гарлаа. 
2024-10-11

Сонгуулийн санал хураалт хаагдлаа

Улсын хэмжээнд 53.2 хувийн ирцтэйгээр санал хураалт дуусаж хаагдлаа. Санал хураалтаар Чингэлтэй дүүргийн ирц хамгийн бага байжээ
2024-10-11

Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутаг, 1.102.278 нь нийслэлийнх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэллээ. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогч юм.
2024-10-11

Сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.
2024-10-11

Нийслэлд гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрийг дуусталх хугацаанд согтууруулах ундаа худалдах , түүгээр үйлчлэхгүй. Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
2024-10-08

Ц.Батдорж: Хүчтэй сөрөг хүчинтэй болохоос өөр сонголт манай улсад алга

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн IV, Баянзүрх дүүргийн ИТХ-ын VII тойрогт Үнэн ба зөв намаас нэр дэвшиж буй Цэдмаажавын Батдоржтой ярилцлаа.
2024-10-08

“Царцаа” нүүлгэж, самбартай тэмцэгчид

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Уг нь байх ёсгүй ч нийтлэг болчихсон зөрчил, будилаан ч өрнөж буй. Манай УИХ-ын зарим гишүүний улирч сонгогдох үндсэн аргуудынх нь нэгийг орон нутгийн сонгуульд хэрэглэсээр байгаа аж. Түрүүчээсээ үр дүнг нь хэдэн сонгуулиар баталчихсан уг арга нь “царцаа” нүүлгэх.
2024-10-04

Тайзаа андуурсан нэр дэвшигчид ба үе залгамжлагчид

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд дөрөв хонож байна. Улсын хэмжээнд шат шатны ИТХ-д 2389 тойргоос 8028 төлөөлөгч сонгоно. Уг суудлын төлөө нийт 17 541 хүн нэр дэвшиж буй аж. Үүнээс аймаг, нийслэлийн ИТХ-д 1992 хүн өрсөлдөж байна. Эдгээр хүн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн.
2024-09-30

Сонгогчийн саналын хуудасны загварыг танилцуулна

Сонгогчийн саналын хуудасны загварыг танилцуулна У.ОРГИЛМАА Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг 28-29-нд үргэлжилнэ. Өдөрлөгийн үеэр сонгуулийн хороод санал авах жишиг байр ажиллуулан сонгогчдод мэдээлэл хүргэж, AR технологиор бүтээсэн “Сонгогчийн цахим хөтөч” болон эрх зүйн эмхэтгэл түгээж, саналын хуудасны загварыгтанилцуулахнь. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Үүний дагуу сонгогч саналын хуудсанд өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол санал нь хүчингүй болно гэдгийг сонгогчдод анхааруулж байна.
2024-09-25

Орон нутаг дахь өрсөлдөөн

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэв шүүлэх үйл ажиллагаа өнөөдөр өндөрлөнө. Улмаар нам, эвслүүд гурав хоногт багтаан нэр дэвшигч дийн хээ материалыг тухайн шатны сонгуулийн хороонд өгөх юм. Сонгуулийн хороод материалыг хянаад, шаардлага хан гасан нэр дэвшигчдэд энэ сарын 26-нд үнэмлэхийг нь олгох аж. Тэр мөчөөс орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх учиртай.
2024-09-02

 Хүйсийн төлөөллийг 20 хувийн квотоор хязгаарлах юм биш биз

Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ес дэх удаагийн ээлжит сонгууль хаяанд ирлээ. Ардчилсан улсын иргэний хувиар хууль тогтоох дээд байгууллагаа эмхэлсэн бол одоо хөдөө, орон нутгийн сонгогчид аймаг, сум, Улаанбаатарын иргэд нийслэл, дүүргийнхээ “парламент”-ыг сонгох гэж байна.
2024-08-30

Нэр дэвшигчдэд ирэх сарын 26-нд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа эхэлнэ

Нэр дэвшигчдэд ирэх сарын 26-нд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа эхэлнэ
2024-08-28

Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг зөвлөжээ

Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг зөвлөжээ
2024-08-26

АН, ИЗНН-ынхан нийслэлийн сонгуульд оролцох эрхээ авлаа

Нийслэлийн хорооны дарга, хотын захирагч Х.Нямбаатар “Бид хамтарсан Засгийн газрын дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, “20 минутын хот, хотын сэргэлт” гэсэн уриатай мөрийн хөтөлбөр боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхүйц бүрэлдэхүүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ” гэжээ.
2024-08-19

Автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцах 169 гишүүнийг томиллоо

Автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцах 169 гишүүнийг томиллоо
2024-08-16

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцохоо илэрхийлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг авах хуулийн хугацаа энэ сарын 12-ноор дуусав. Орон нутгийн сонгуульд оролцох, эсэх тухай хүсэлтийг аймаг, дүүрэг тус бүрээр хүлээж авсан байна. 
2024-08-13