Зудын бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ 20 хувиар нэмэгджээ
Энэ сарын 1-ний байдлаар манай орны нийт нутгийн 80 орчим хувь нь цастай, гол, мөрний мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс болон олон жилийн дунджаас 10-50 см-ээр бага, хангалттай хэмжээнд бэхжээгүй байгааг цаг уурын байгууллаас мэдээлсэн юм.
2025-02-04
Ойн туруутан амьтдыг идэш тэжээлээр хангаж эхлэв
Бор гөрөөс, халиун буга зэрэг амьтад өвөл, хаврын тарчиг цагт идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэрлэгшсэн нохдод хөөгдөх, хашаа, торонд сүлбүүлэх, машинд дайруулах тохиолдол элбэг гардаг.
2025-02-04
2024 он ахиу хур тунадастай зургаа дахь жил болов
Хоёрдугаар сарын эхний 10 хоногт Монгол орны нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Нөгөөдөр буюу лхагва гарагт нутгийн хойд хэсгээр эрс хүйтэрч, цаашдаа 9 хүртэл ихэнх нутгаар цаг агаар муудаж, цас орж, салхи шуургатай байх нь.
2025-02-03
Жуулчдын тоо 14 хувиар буурлаа
Манай улсад энэ оны эхний сард 24 574 жуулчин аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
2025-02-03
2024 он хамгийн дулаан хоёр дахь жилээр бүртгэгджээ
Монгол орны өнгөрсөн жилийн цаг агаарын нөхцөл байдлын тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өчигдөр танилцууллаа. Тус газрынхны мэдээлснээр өнгөрсөн жил нь 1940 оноос хойших хоёр дахь дулаан жилээр бүртгэгдсэн байна. Тухайлбал, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.5 хэмээр дулаан байж.
2025-01-28
Өгий нуурт өвлийн наадам болно
Архангай аймагт “Өгий нуур өвлийн наадам-2025” арга хэмжээг хоёрдугаар сарын 1-2-нд зохион байгуулна. Уг наадам нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон үндэстний хувцсыг танин мэдүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой гэнэ. Наадмыг хоёрдугаар сарын 1-нд 10 морьтон Төрийн далбааг мандуулснаар нээх юм байна.
2025-01-28
Хүлэмжийн хийн ялгарлыг улсын хэмжээнд судлах нь
Хүлэмжийн хийн ялгарал улсын хэмжээнд ямар түвшинд байгааг тодорхойлох судалгааг БОУАӨЯ-ны дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв болон МУИС хамтран хийхээр болжээ.
2025-01-16
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болов
2024 он дэлхийн түүхэн дэх буюу цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг хэмжиж эхэлсэн, аж үйлдвэржилтийн өмнөх 1850-иад оны үеэс хойших хамгийн халуун жил болох өндөр магадлалтайг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарлаж байв.
2025-01-14
Монгол бөхөнгийн зургийг дроноор хамгийн ойроос авчээ
Техник, технологийн хөгжлийн ачаар олон улсын судалгааны болон байгаль хамгааллын байгууллагууд нэн ховор, ховор амьтдыг илүү нарийвчлан судалж, хянаж, тэдгээрийн дүр байдал, амьдрах орчныг хүмүүст илүү ойроос танилцуулсаар буй.
2025-01-14
Б.Одончимэг: Бэлчээр доройтсоныг илэрхийлэх ургамал Хонгор сумд 35 хувиар ихэссэн
Дархан-Уул аймгийн Хонгор сумын бэлчээрийн төлөв байдлыг нарийвчлан судалсан, “Байгаль судлалын төв” ТББ-ын захирал Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Бэлчээрийн төлөв байдал, түүний шилжилтийг экологийн чадавхын зарчимд суурилан үнэлэх” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард докторын зэрэг хамгаалсан юм. Мөн ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт байгаль орчны менежмент, нөхөн сэргээлт, мониторинг зэрэг чиглэлээр 21 жил багшилсан аж.
2025-01-11