Нийслэлийн хэмжээнд нэдүгээр сарын 20-ноос 385 цэгээр нөөцийн мах жижиглэнгээр худалдаж буй билээ. Тэгвэл өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс эхлүүлэх нь. Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх тус өргөтгөсөн худалдааг 10.00-17.00 цагт нийслэлийн есөн байршилд зохион байгуулах аж. Нийт 5016 тонн махыг хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцөлжээ. Үүний 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хониных гэнэ. Мөн махны савлагаан дахь харьцааг анхаарч, үхрийнхэд нуруу, хавирга, гуяны цул, хониныход сүүл, хаа, гуяны цул, булчин зэргийг багтаасан байна. Хонины махыг 13 000, үхрийнхийг 15 000 төгрөгөөр борлуулна гэв. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Жуковын талбай, Жанжингийн гэрийн буйр, Баянгол дүүргийн зургаадугаар хороо болон “Хос өргөө” хотхоны 21 дүгээр байрны урд талд, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гаднах талбай, “Шинэ Улаанбаатар” драгон терминал, “Титан” центрийн авто зогсоол, Орбитын тойрог, Тусгаар тогтнолын талбайд тус тус зохион байгуулах аж.
П.Дайриймаа