Баян-Өлгий, Ховдын есөн сумд 1960 оноос хойших хамгийн дулаан өдөр тохиолоо
Энэ сарын 9-нд буюу уржигдар Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумд цаг агаар эрс дулаарч, температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэнийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, тухайн өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд хоёр, Ногооннуурт нэг, Булган болон Дэлүүнд хасах хоёр, Ховдын Манханд долоо, Жаргалан тад тав, Ховдод гурав, Мөстөд нэг, Зэрэгт хасах гурван градус дулаан байсан нь 1960 оноос хойших агаарын температурын хамгийн их утга болжээ. Сүүлийн 64 жилийн хугацаан дахь нэг дүгээр сарын 9-ний өдрүүдээс хамгийн дулаан нь мягмар гарагт тохиосон гэсэн үг.
2024-01-11
Өнөөдөр -12 хэм хүйтэн байна
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө -9-12 градус хүйтэн байна.
2024-01-11
Гол, нуурын мөс хангалттай бэхжээгүйг анхааруулав
Өнгөрсөн сарын сүүлчээр Монгол орны нийт нутгаар цаг агаар эрс дулаарсан, олон жилийн дунджаас дулаан өвөл тохиож буй зэргээс үүдэн гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа аж. Мөн зарим нутгаар ойрын өдрүүдэд эрс дулаарах төлөвтэй буй. Иймд зам товчлох, хугацаа хожих зорилгоор мөсөн дээгүүр зорчиж, эрсдэл үүсгэхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.
2024-01-10
Цасанд суусан 303 иргэнийг аварчээ
Завхан аймгийн Алдархаан, Баян-өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-алтай аймгийн Цогт
2024-01-10
Нэгдүгээр сарын 13-наас хүйтэрнэ
Нэгдүгээр сарын 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
2024-01-10
Монголд ирсэн жуулчдад хонь "бэлэглэж" байна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Welcome to Mongolia" болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ.
2024-01-09
“Цагаан зээрийн амьдралын жим” уралдаанд 276 хүүхэд оролцлоо
Харин гуравдугаар байрт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Ц.Ирмүүн шалгарсан байна. Цагаан зээрийн амьдрах орчин, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, хамгааллын асуудлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг уралдааныг эл амьтны тархац нутаг бүхий Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан юм. Уралдаанд гурван аймгийн нийт 276 хүүхэд бүтээлээ ирүүлснээс сэдэв, агуулга, бүтээлч байдал зэргийг нь харгалзан шилдгүүдийг тодруулжээ.
2024-01-09
Өнөөдрөөс гурван ес эхэлж байна
Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.
2024-01-09
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цасаар шуурна
Нэгдүгээр сарын 9 буюу өнөөдөр агаарын хэм -16...-11 хүйтэн байна. Салхи 2-3 м/сек хурдтай зүүн-өмнөд зүгээс салхилна. Өглөө нь агаарын температур -25...-20 хэм байна. Орой агаарын температур -18...-15 хэм хүрэх бол шөнөдөө -25...-22 хэм хүрч, хүйтэрнэ. Хур тунандас орохгүй, салхи 1-2 м/сек хурдтай зүүн-өмнөд зүгээс салхилна
2024-01-09
Цас орж, шуурна
Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-08