Бөмбөрцгийн улс орнуудын нэг хүнд ногдох хөдөлмөрийн дундаж бүтээмж 41 мянган ам.доллар бол манайх 11.3 мянган “ногоон” буюу дэлхийн дунджаас 3.6 дахин бага байгааг ГБХНХЯ-наас мэдээллээ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд салбаруудын бүтээмжийн хувь нэмэр жигд бус, уул уурхайд хэт төвлөрсөн, шинэ технологи, инновац нэвтрүүлэлт сул, цалин бага, ажилтны ур чадварын зөрүү харилцан адилгүй байдагтай холбоотой гэв. Монгол Улсын өрсөлдөх чадвар нь ажиллах хүчний чадавхаас шууд хамаардаг тул хөдөлмөр эрхлэгчдийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлснээр эдийн засгаа тэлж, цалин хангамжийг өсгөх боломжтой аж. Ингэхийн тулд нэн тэргүүнд ажлын байрны нөхцөлийг сайжруулж, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, зах зээлийн эрэлтийг ажиллах хүчний ур чадвартай уялдуулах нь чухал юм. Гэвч манай улсын ажиллах хүчний оролцооны түвшин жил ирэх тусам буурсаар байна. Тодруулбал, 2015 онд 70 орчим хувь байсан эл түвшин өнгөрсөн жил 61.5 хувь болж доошилжээ. Энэ хэвээрээ үргэлжилсээр байвал 2050 он гэхэд ажиллах хүчний оролцоог 70 хувьд хүргэх үндэсний зорилт биелэхгүйг албаныхан хэлсэн. Тиймээс “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө” боловсруулж, 20262035 онд хэрэгжүүлэхээр болжээ.
О.Ундрах