Уул уурхайн арилжааны зуучлагчаар ажиллах тусгай зөвшөөрөл олгов
Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээр хайлуур жоншны хүдэр, баяжмал арилжих зохицуулалтын орчин бүрдсэн аж. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвш өөрөл олгох, түүнд хяналт тавих журамд заасан хамтын хөрөнгө оруулалтын сангийн активт тавих шалгуурыг хөнгөвчлөхтэй холбоотой өөрчл өлтийг баталжээ
2023-10-04
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ
Байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2023 оны намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 4-16-ны хооронд зохион байгуулжээ.
2023-10-04
Тайгын малчин эмэгтэйчүүд байгаль орчноо хамгаалахад хамтран ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ны дэргэдэх “Тайгын бэрүүд” бүлгийн гишүүдтэй уулзлаа. Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумаас ирсэн малчин эмэгтэйчүүд орон нутагтаа тулгамдаж буй асуудлаа танилцуулан, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
2023-10-03
Аравдугаар сард цас орж, цасан шуурга шуурна
Аравдугаар сарын агаарын дундаж температурыг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Ирэх сард дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2023-09-28
“Элсэн цөлийн сафари” аяллыг Монголд зохион байгуулна
Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын их говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2023-09-28
Улз голын эхийг хамгаалах төсөл хэрэгжиж байна
Даян Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ хамтран “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг хэрэгжүүлж байна.
2023-09-28
“Хүлэмжийн хий ялгаруулахгүй амьдрах зорилготой”
Энэ нь муухай мэдрэмж төрүүлдэг байсан. Улаанбаатар хотын төвөөс холдох тусам тэгш бус байдал нэмэгдэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар ялгаатай болдог нь одоо ч хэвээр. Манайд нийгмийн ялгарал маш ихээр үүссэн нь том асуудал. Яагаад ногоон орон сууц барихаар зорьсон бэ гэхээр ядаж хүмүүс дээр нар адилхан тусдаг байгаасай гэж хүссэн. Амьдралын түвшнээ өөрчлөх гээд чадахгүй байгаа өрхүүдийг ногоон байшинтай болгох боломж бий” гэж ярилаа. Өсөн нэмэгдсээр буй эрчим хүчний эрэлтийг хангах цахилгаан станц барьж, гэр хороолол руу дэд бүтцийн шугам татах ажил төр, засгаас хамааралтай. Нөгөөтээгүүр, ипотекийн зээлийн шаардлага хангах айл олон үлдээгүй гэх нь ч бий. Энэ бүхнийг шийдэх боломжтой хэмээн дээрх компанийнхан үзэж буй талаар бид дараа хүргэх болно.
2023-09-28
Ховд аймагт их хэмжээний цас орж, гамшигт үзэгдэл болжээ
Ховд аймгийн нутагт энэ сарын 26-27-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, цаг уурын гамшигт үзэгдэл болжээ. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор цаг агаарын гамшигт үзэгдлийн жагсаалтыг баталсан байдаг аж. Түүнд тусгаснаар бол 12 цагийн хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг гамшигт үзэгдэлд тооцдог юм байна. Тэгвэл Ховдын Мянгад сумд 27, Жаргалантад 15, аймгийн төвд 13 мм хэмжээтэй цас оржээ. Эл нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд “Ховдод модод цасаа даахгүй налж унаж байна” хэмээн нийгмийн сүлжээнд бичиж байлаа.
2023-09-28
Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатарт цас орохгүй
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа.
2023-09-27