Д.Амарбаясгалан: Бүх шатандаа хямд үнийн стандарт байдаг учраас чанар ярих боломжгүй болсон
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн чиг үүргийн дагуу иргэнээ эрүүл аюулгүй амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэх ёстой. Үүний гол үндэс суурь нь Стандарт. Гэтэл бүх салбарт, бүх шатандаа хямд үнийн стандарт байдаг учраас чанар ярих боломжгүй болсон. Хамгийн энгийн жишээ дурдахад Олон улсын стандартад нийцсэн эмийн чанар, Монгол Улсад худалдаалж байгаа эмийн чанарыг харьцуулахад л ямар өөр байгааг харж болно. Тиймээс стандартыг шинэчлэх, Олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага байгаа тул энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна
2022-10-04