САЙН МЭДЭЭ: Бөөр шээсний замын мэс заслын эмчилгээг 15 аймагт хийдэг болжээ
ЭМЯ-наас бөөр шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин бодлогын чанартай цогц арга хэмжээ авч хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Тухайлбал, 15 аймгийн (Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Төв аймаг, Дархан-Уул) эмнэлэгт БӨӨР ШЭЭСНИЙ ЗАМЫН ДУРАНГИЙН иж бүрэн цамхаг болон бөөр шээсний доод замын мэс заслын багажаар бүрэн хангасан таатай мэдээ байна.
2022-09-27