Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүллэхээр боллоо
МАН-ын Бага хурлын Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах нууц санал хураалтыг явууллаа. Санал хураалтын дүн гарч МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүдийн 67,84 хувийн саналаар дэмжжээ
2025-06-09
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар дэмжив
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар дэмжив. Одоо МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурал руу оруулж дэмжлэг хүлээсний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ.
2025-06-09
Нийслэлд 25 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
2025-06-09
С.Нэргүй: Үндэсний их зөвшилцлийн засгийн газар байгуулах шаардлагыг хүргүүлж байна
Үндэсний их эвслийн зөвшилцлийн засгийн газар байгуулах шаардлагыг гаргаж байгаа талаар МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй мэдээлэл өглөө. Тэрбээр, "2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхын саналаар 68 суудал авсан хэдий ч ард түмний эрх ашгийг хүндэтгэж хамтарсан засгийн газар байгуулсан. Гэсэн хэдий ч МАН-ын бага хурал болон УИХ-ын хуралдаанаар олонхийн саналаар уг засгийн газрыг огцоруулах шийдвэрийг гаргасан. Гэвч олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн тогтворгүй байдал нь Монгол Улсын нийгэм эдийн засагт үүссэн хямрал үүсэх эрсдэл өндөр байна.
2025-06-06
МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд хийхээр болжээ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын бага хурлыг ирэх даваа гарагт 11 цагт хуралдахаар болжээ. Өнөөдрийн удирдах зөвлөлийн хэлэлцсэн гол асуудал нь Засгийн газрын тэргүүлж ажиллах нэр дэвшигчийн асуудал байсан гэх мэдээлэл байна. Одоогоор зөвшилцөлд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна.
2025-06-06
Улаанбурхан өвчнөөр нийт 5565 иргэн өвджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 6-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5564, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 611, гэрээр 852, эдгэрсэн 4100, Хавьтал 36307, нас баралт 2 байна.
2025-06-06
Нийслэлд 20 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
2025-06-06