МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын бага хурлыг ирэх даваа гарагт 11 цагт хуралдахаар болжээ. Өнөөдрийн удирдах зөвлөлийн хэлэлцсэн гол асуудал нь Засгийн газрыг тэргүүлж ажиллах нэр дэвшигчийн асуудал байсан гэх мэдээлэл байна. Одоогоор зөвшилцөлд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг нууцалж байгаад шууд Бага хурал руу оруулах чиглэлийг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн барьж байгаа тухай мэдээлэл гарсан.