Өдөртөө бага зэргийн бороо орно
Тавдугаар сарын 07-нд ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-05-07
Шунал дээр “дөрөөлсөн” цахим залилан гаарав
Цахим орчинд залилан хийж бусдыг хохироож байгаа залилагч нарын сүүлийн үеийн арга барил нь монголчуудын шуналтай зан дээр дөрөөлж, бусдыг залилах нь ийнхүү ихэссэж буйг дээрх тоон баримтаас анзаарч харж болно. Тодорхой хэлбэл, таны 2 сая төгрөгийг 4 сая төгрөг болгож өгий та энэ даалгаврыг биелүүлж, мөнгөө өсгөж авах боломжтой гэхчлэн иргэдийн амархан, хялбар аргаар мөнгөө өсгөж авах гэсэн шунал дээр үндэслэн дээрх залилангууд үйлдэгдэж байна гэж үзэж болно.
2025-05-06
Удирдлагын академийн хойд талд гал гарчээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д /Удирдлагын академийн хойд талд/ гал гарчээ. Тодруулбал, Уг дуудлага мэдээлэл өнөөдөр /2025. 05.06/ 16:40 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт шалны материал шатаж байгааг унтраахаар ажиллаж байна
2025-05-06
Говийн бүсэд гадаргын ус татах төслийг хэрэгжүүлэхээр болжээ
Говийн бүсэд гадаргын ус татах Орхон Онги, Хэрлэн Тооно төслийн Орхон Онги төслийн эхний шатны “Цагаан бургастай-Онги” усан цогцолборын "ЦАГААН БУРГАСТАЙ-ОНГИ" УСАН ЦОГЦОЛБОР ЭКОЛОГИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
2025-05-06
Манай улсын эрүүл мэндийн салбарт 1115 эх баригч ажиллаж байна
Эрүүл мэндийн салбарт нийт 1,115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6% нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4% нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3% нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2%-д эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
2025-05-06
Нийслэлд 17 хэм дулаан байна
Тавдугаар сарын 06-ны өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-05-06
Ж.Баярмаа: Ерөнхий сайд өнөөдөр надаас албан ёсоор уучлал гуйсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаад зохисгүй хандлага гаргасандаа уучлал гуйжээ. Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Пүрэв гаригаас эхлүүлсэн байсан завсарлагаа өнөөдрөөс цуцалжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар энэ тухай мэдээллийг өгсөн юм.
2025-05-05
Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан их өвджээ
Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 2025 оны Тавдугаар сарын 5-ны байдлаар өссөн дүнгээр1296, эдгэрсэн тохиолдол 868, Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.
2025-05-05
НЗДТГ: 40 айл өрхийг орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
“20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд НЗДТГ-аас эхний ээлжид ажлын байрнаасаа алслагдмал газар оршин суудаг 40 айл өрхийг ажиллаж байх хугацаандаа амьдрах боломжтой орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2025-05-05
Нийслэлд 13 хэм дулаан байна
Тавдугаар сарын 5-ний өдөр Монгол-Алтай уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар бага зэрэг дулаарна.
2025-05-05