Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

Цэцийн гишүүн асан Д.Сугар, Н.Нанзаддорж тэргүүтэй 20 хүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж эхлэв 

Төв аймагт тавьсан авто замуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын үйлдэлтэй ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарын хэргийг нэгтгэн шилжүүлээд буй юм. 
2023-12-20

 Хилээр алт гаргасан хүмүүсийн барааг улсын орлого болгоно 

Тэдэнд Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.5-1 дэх хэсгийн “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх уг хэргийг хэлэлцээд иргэн Х.Ганзориг, У.Цолмон, А.Соронзонболд нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин тэдний хил давуулах гэж байсан 753 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. 
2023-12-19

 Шатахуун бөөнөөр борлуулагчдыг “шатаасан” залилагчид 

Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох гэсэн монголчуудын гэнэн занг луйварчид ашиглан залилсаар байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн 12 374 гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгасан нь өнгөрсөн өн үеийнхтэй харьцуулахад 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Залилан мэхэлсэн гэмт хэрэг ийм олон гарсан гэхээр монголчууд бид нэгнээ луйвардаж, хохироож, нөгөө хэсэг нь амархан мөнгөтэй болох гэсэн шуналдаа хөтлөгдөөд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө бусдад алдсаар байгаагийн илрэл. Залилагч нар ямар ч албан тушаал хашиж байж болдог. Нэг хэсэг нь өндөр үнэтэй оффис түрээслээд мөнгөтэй, бусдыг хуурч мэхлэхгүй юм шиг харагдана. Зарим нь төрд хариуцлагатай албан тушаал эрхэлж, аль нэг намд дээгүүр эрх мэдэлтэй байх нь ч бий. 
2023-12-19

 “Монголын төмөр зам”-ын албан тушаалтныг хахууль авсан хэрэгт шалгаж эхэллээ

Улмаар цагдан хорьж шалгах хугацаа нь дууссан учраас сулласан аж. Өмнө нь “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнтэй хамт “Монголын төмөр зам” ХК-д шилжин томилогдсон 5-6 хүнээс ч энэ үеэр тайлбар, мэдүүлэг авчээ. Түүнтэй хамт н.Түвшинбаатар гэх хүнийг шалгаж буй бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эзэн Ли гэх хүнээс их хэмжээний мөнгө авч Д.Банзрагчид дамжуулан өгсөн байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ хүмүүсийг хахууль авсан, өгсөн гэх хэрэгт яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэхээр болж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ. 
2023-12-18

 Авлигын хэрэгт холбогдсон шинжээчдэд яллах дүгнэлт үйлдүүлнэ 

 Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон шинжээчдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас есөд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын байгууллагад хүргүүлсний дотор шинжээч гэх албан тушаалтай хоёр ч хүний үйлдэл багтсан байв. Тухайлбал, Гаалийн төв лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч Ж.Соёлмаа нүүрсэнд шинжилгээ хийж дүгнэлт гаргаад хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй аж. Нүүрс тээвэрлэж хилээр гаргадаг “Дорнын интернэшнл трейд” компани экспортолж буй нүүрсэндээ Гаалийн төв лабораторийнхноор шинжилгээ хийлгэсэн юм байна. Ингэхдээ тус компанийн менежер Б.Болормаагаас дээрх шинжээч дүүгийнхээ дансаар дамжуулан хоёр ч удаа мөнгө авсан хэрэгт холбогджээ. 
2023-12-15

 З.Энхболд нарын гэм бурууг дэнслэх хурлыг товлож, Т.Аюурсайхан тэргүүтнийг хойшлууллаа

Мөн тус шүүхэд “нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгийн гэм бурууг хэлэлцлээ. Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхэж авсан хэрэгт буруутгагдсан юм. Шүүхээс Ц.Цолмонгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил хорих ял шийтгэсэн байна. 
2023-12-14

 Сэлэнгийн гаалийн албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ 

Сэлэнгийн Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлжээ. Тус аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.Отгонбаяр, байцаагч Ш.Гантөмөр, байцаагч П.Мөнхсайхан, хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах шалгагч Т.Эрдэнэбилэг нарыг албан тушаалаа урвуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж. Тэднийг Улаанбаатар хотод оршин суудаг иргэн С.Үүртуяа болон өөр нэгэн иргэнд тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон 264 шил архи, согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхэд нь давуу байдал олгосон гэж буруутгаж буй юм. 
2023-12-13

"Голомт” банк луйварчдаасаа мөнгөө олж авч чадах уу

Өнгөрсөн нэгдүгээр сард “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн хүрээнд тус банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан аж ахуйн нэгжийн тоонд “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн зээлийг ч хэлэлцэж байсан билээ. Тодруулбал, “Д.Баясгалангийн 100 хувийн эзэмшлийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн 135.1 тэрбум төгрөгөөр“Голомт” банк дахь авлага болон зээлээ хаасан байна. Иймд шинжээчийн зүгээс зээлийг зориулалт бусаар ашигласан гэж үзсэн” хэмээн танилцуулж байсан билээ. Гэвч эл зээлээ “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн дуулиан дэгдсэний дараахан хаасан байдаг. 
2023-12-12

 “Жоби” хочит Б.Түвшинжаргал их хэмжээний мансууруулах бодис хадгалж байгаад дахин баригдлаа 

Хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож, гадаад, дотоодын хууль сахиулах байгууллагад шалгуулж байсан “Жоби” хочтой Б.Түвшинжаргалыг их хэмжээний мансууруулах бодис хадгалж, борлуулахыг завдсан үндэслэлээр гурав дахь удаагаа саатуулан шалгаж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт улсын хилээр нэвтрүүлсэн нэг кг орчим мансууруулах бодисоо авч явахад нь хууль сахиулагчид баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулжээ. Б.Түвшинжаргалтай хамт Б.Батмонголыг баривчилсан . Тэрбээр Б.Батмонгол мүүсийн хамт мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эргийг хэлэлцэхээр товлосон ч элдэв шалтгаар хурлаа хойшлуулаад байгаа билээ. 
2023-12-11

Б.Оюундэлгэр нар торгох ялаа эдлэхээр болов

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Оюундэлгэрийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 12 сая 480 мянган төгрөгөөр торгожээ. Улмаар түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.5 саяыг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 
2023-12-08

ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй 23 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй 

Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр үлдэж, шүүгдэгч нар ял шийтгэлээ эдлэх болж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭМЯ-ны ТЗУГ-ын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Чимэдлхам, Б.Болор чимэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил зургаан сарын хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгосон билээ. 
2023-12-08

Албан тушаалтнууд хүүхдийн нэрээр төсвийн хөрөнгө завшсаар байх уу

Төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баяртуяаг бас шалгаж дууссан байна. Тэрбээр удирдаж буй байгууллагынхаа харьяанд байдаг “Баянбулаг” хүүхдийн амралтын газарт Худалдаа, аж үйлдвэрийн танхимын баруун бүсийн сургалт семинарыг зохион байгуулж, амралтын зардал 3.5 сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлэн авч өөртөө зарцуулсан хэрэгт буруутгагдсан юм билээ. 
2023-12-08

Ж.Сүхбаатарыг хилээр гарахыг хязгаарласнаар ногоон автобусны дуулиан үргэлжлэх нь

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаадын дөрвөн иргэнийг яллагдагчаар татжээ. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан” хэмээн мэдээлсэн юм. 
2023-12-07

Авлигын хэргүүдийг шүүх “завааруулж”, прокурор эсэргүүцсээр байна 

Улсын дээд шүүх прокурорын бичсэн эсэргүүцлүүдийг хүлээж авсан нь цөөнгүй. Тэр дундаа олны анхаарал татсан, УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюүзанбатбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарын холбогдсон хэргүүдийг анхан шатны шүүх цагаатгаж, давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэснийг Дээд шүүх хайныг нь хагалж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болоод буй билээ. 
2023-12-07

 “Түгжрэл”-ийн сайдын хамаарал бүхий компанийн галт тэрэг осолдсон хэргийг шүүхэд шилжүүллээ

 Дорноговь аймгийн Сайншанд сумын V баг буюу олны нэрлэж заншсанаар Зүүнбаянгаас Хулан шанд зөрлөг хүрэх замд 2022 оны есдүгээр сарын 28-ны 00.59-01.01 цагийн үед ачааны галт тэрэг осолдож, гурван хүн гэмтсэн билээ. ИХ-ын гишүүн, сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн охин компани болох “Монголиан транс ложистик”-ийн эзэмшлийн ачааны 6022 дугаар галт тэрэг тухайн үед 17 вагонтой явснаас 16 нь замаасаа гарсан байдаг. Энэ үеэр тус галт тэрэгний машинч, туслах машинч, вагон үзэгч гэсэн гурван хүн гэмтсэн юм. Эл хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн аж.
2023-12-06

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтнуудын хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх нь 

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан, тус компанид удирдах албан тушаал хашиж байсан хоёр ч хүний үйлдлийг шүүхээр шийдвэрлүүлэх саналаа мөрдөгч нар илэрхийлж НПГ-т хүргүүлээд буй юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдтой холбоотой нэг үйлдлийг мөрдөгчид шалгаж дууссан аж. Тэрбээр коксжих нүүрс худалдан борлуулахдаа аж ахуйн нэгжийн удирдлагаас тонн тутамд нэг ам.долларын “урамшуулал” авна хэмээн хясан боогдуулж, бусдаар дамжуулж багагүй хэмжээний мөнгө авсан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм. 
2023-12-05

“Д.Нямхүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй” 

Тодруулбал, НПГ-ын хяналтын прокурор нь уг хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичсэн гэнэ. Д.Нямхүүг хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутгаж буй юм. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан. Уг аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон бөгөөд БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” компани Монголд оруулж ирснийг 2020 онд 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах ДУБ гэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан хэмээн буруутгаж буй билээ. 
2023-12-04

 Н.ЭНХЦОГТ: C.Бямбацогт сайд итгэмээргүй, хариуцлагагүй явдал гаргасан нь харамсалтай боловч үнэн 

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогтод халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тухай зарим цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн билээ. Чухам юунаас үүдэлтэйгээр ийм асуудал үүссэн нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Бидний авсан мэдээллээр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст сайд С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн холбогдох заалтын дагуу хэрэг нээн шалгаж эхлээд байгаа аж. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахыг хүссэн ч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм. Тиймээс бид УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогттой нэлээд хөөцөлдсөний эцэст эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь цөөн асуултад хариулт авлаа. 
2023-12-01

Бусдын нэрээр гадаад паспорт гаргаж өгөөд хахууль авсан даргад торгох ял шийтгэв 

НПГ-аас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.4-4-ийн бүлэглэн хахууль авсан, 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг шүүх хэлэлцээд Т.Нэргүйг хахууль авсан, Ш.Нарантуулыг зуучилсан, Д.Занданмядагийг өгсөн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Т.Нэргүйгийн нийтийн албан тушаалд ажиллах эрхийг гурван жил хасаж, нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Ш.Нарантуул, Д.Занданмядаг нарын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлаж, 2.7 сая төгрөгөөр торгожээ. 
2023-11-30

 Хориглосон химийн бодис ашиглаж байсан “Шанжин-Орд” ХХК-ийнханд хариуцлага тооцож чадах уу 

Уг нь хууль сахиулах байгууллагынхан энэ хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дуусан прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 24.3-3-ын “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн есдүгээр сард шилжүүлж байв. Гэтэл шүүхээс хохирогч байгууллагын төлөөлөл буюу Говь-Угтаал сумын ЗДТГ-аас хүмүүс оролцуулах ёстой гэж буцааснаар нэмэлт ажиллагаа хийгээд дахин шүүхэд шилжүүлжээ.  “Шанжин-Орд” ХХК-ийнхныг өмнө нь Усны тухай хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр яллагдагчаар татаж байсан ч хэрэг нь тэгсхийгээд замхарсан билээ. 
2023-11-30