Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургуулийнхны хамтран хэрэгжүүлж буй Г.Доржсамбуугийн нэрэмжит жүжигчний ангид оюутан элсүүлэх анхны хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулна. УДЭТ-ын өмнөх талбайд 14.00-15.00 цагт зохиогдох тус өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, драмын урлаг шимтэн сонирхдог залуус оролцож, суралцангаа ажиллах боломжтой энэхүү жүжигчний ангийн талаар мэдээлэл авч, бүртгүүлэхэд нээлттэй юм байна. Түүнчлэн УДЭТ-ын нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл авахын зэрэгцээ театрын уран бү¬ тээлчдийн тоглолтыг үзэж сонирхон, тэдэнтэй чөлөөтэй уулзаж ярилцан, сонгодог болон түү¬ хэн жүжгийн баатруудын хувцас өмсөж, дурсгалын зураг даруулах боломжтой гэнэ. Хэрэв та азтанаар тодорвол тус театрын жүжгүүдээс үзэх эрхийн бичиг хожих аж.