Монгол, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрийг хамран 14 мянган км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүх, соёлыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх баримт бичгийг манай улс өргөн барихаар зэхэж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. Ази, Европын эдийн засаг, соёлын солилцооны гол суваг болсон энэхүү замыг Дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх, бүртгүүлэх талаар 2014 оноос ярьж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд өмнөд хөрштэй хэд хэдэн удаа уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох баримт бичгийг Монголын талаас өргөн барихаар харилцан зөвшилцөлд хүрсэн юм. Тэгвэл хойд хөрш ч ийм байр суурьтай байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Соёл,спорт,аялалжуулчлал, залуучуудыняамныхан “Гурван улс дамнасан соёлын өвийг бий болгох нь үр ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хадгалж хам¬гаалах чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого хэрэгжүүлэх, цайны замын талаарх ойлголт, мэдлэгийг хойч үедээ төлөвшүүлэх, бүс нутгийн аялал жуулч¬лалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.
Ж.Сувд